+30 хэмийн халуунтай ч шороон шуургатай өдрүүд айсуй
Цаг уурчдын мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, салхи ширүүсэх төлөвтэй байна.
Ялангуяа 12-13-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
Өдөртөө говийн бүс нутгаар +33…+38 хэм хүрч халж, Улаанбаатарт +28…+30 хэм дулаан байх ч салхи секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.
Тиймээс: Холын замд гарах жолооч нар анхаарал болгоомжтой зорчих Малчид хээрийн түймрийн эрсдэлээс сэрэмжлэх Иргэд амны хаалт, нүдний шилтэй явах Ус сайн ууж, наршилтаас сэргийлэхийг зөвлөж байна.
Харин 14-нөөс эхлэн зарим нутгаар бороо орж, 15-16-нд сэрүүсч уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.