Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүснэ
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
19-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, сэрүүснэ.
2026 оны 05-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Нутгийн баруун хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Aлтайн салбар уулсаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 0...+5 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Туулын бэлчир, Хараа, Туул голын хөндийгөөр +23...+28 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +19...+24 хэм, бусад нутгаар +13...+18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +22...+24 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.