Талийгаач шүүгч Л.Бямбаа 2 гэрээслэл бичиж үлдээжээ

1245

Салхитын мөнгөний ордын авлигалын хэрэгт “зуучлагч” байж болзошгүй хэргээр шалгагдаж байсан шүүгч асан Л. Бямбаа Урьдчилан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулагдахдаа амиа хорлосон билээ.

Тэрээр дотуур хувцсаараа өөрийгөө боомилж нас барсан бөгөөд нүүрний тосныхоо шилийг хагалж, цусаараа 2 гэрээслэл бичиж үлдээжээ.

Нэг гэрээслэлийг өөрийг нь хорьж саатуулсан хуулийнханд хаягласан бол нөгөөг нь ар гэрийнхэндээ зориулан бичсэн бололтой.

Ар гэрийнхэндээ бичсэн гэрээслэлээ өөрийн хувийн эд зүйлдээ нуусан байжээ. Түүнд нь нэр бүхий шүүгчдийн нэр байсан бололтой. Талийгаачийн амиа хорлох мөч камерийн бичлэгт бүрэн эхээрээ үлдсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here