Математикч эрдэмтдийн бүтээлийг "Монгол Улсын Төрийн шагналд" нэр дэвшүүлжээ

Математикч эрдэмтдийн бүтээлийг "Монгол Улсын Төрийн шагналд" нэр дэвшүүлжээ

Монгол Улсын Төрийн шагналд ШУА-МТТХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Академич, Математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, ШУА-МТТХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ОХУ-ЦШНИ-ийн орлогч захирал, Академич, Математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, Математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, Математикийн  ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт математикч эрдэмтдийн бүтээл дэвшиж байна

kIbH5O1VuOFZTUIxQht3ghNLVDS5AN0CE3D4IBSX

Тус бүтээл нь Дэлхийн шилдэг хэвлэлийн газар болох “SPRINGER NATURE”-т хэвлэгдэж “ELSEVIER SCOPUS” индекс хийгдсэн бүтээлүүд болж Монгол хүн, Монгол математикчидын оюуны чадамжийг Дэлхийн Математикийн шинжлэх ухаанд шинэ онол, шинэ аргуудыг зохиосон маш сайн бүтээл болжээ.

New Developments of Newton–Type Iterations for Solving Nonlinear Problems”, “High-order finite difference and finite-element methods for solving some partial differential equations” бүтээлүүд нь олон улсын шилдэг эрдэм шинжилгээний байгуулга болон их сургуулиудын 170 гаруй номын санд байршиж эрдэмтэн, судлаачдын хүртээл болж байгаа нь Монгол хүний оюуны хүч чадал Дэлхийн түвшинд үнэлэгдэж байгааг харуулна.

mShJYacGMQsMJq6C6IS7qlxI2MriB8YEs4PJp27V

Дэвшүүлж буй бүтээлүүдийг бичихдээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 2013 оноос хойших өөрсдийн бичиж хэвлүүлсэн 106 өгүүллүүдийг ашигласан бөгөөд 85 өгүүлэл WEB OF SCIENCE болон SCOPUS-д бүртгэл бүхий сэтгүүлд хэвлэгдсэн.

P54le4qDUsN0LtVPCzNRWxv8v1WN38wRwRJLQP1t

Эдгээр бүтээлүүд нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөлд суурилсан бүх салбарт хэрэглэгдэх боломжтойг тодорхой жишээ нь дээр туршиж баталгаажуулсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.