Ногоон эрчим хүчний чөлөөлөлтийн бодлого Батсүмбэрийн иргэдэд амин чухал байна
Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллаж, иргэд, гишүүд, дэмжигчидтэй уулзан санал бодлыг нь сонслоо.
Газар тариалан, мал аж ахуй зонхилсон Батсүмбэр сумын иргэд үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хүртээмжийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих төрийн бодлогыг чухалчилж байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын либералчлал, ногоон хөгжлийг дэмжих арга хэмжээ нь хөдөө орон нутгийн иргэдийн амьдрал, үйлдвэрлэлд бодит үр өгөөж авчрах боломжтой талаар хэлэлцлээ.
Батсүмбэр сумын хувьд газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид ихтэй учраас эрчим хүчний найдвартай эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчний шийдэл нь үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах ач холбогдолтойг иргэд онцолж байв.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.