УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийн ахалсан Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл эцэслэн батлагдлаа
Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл эцэслэн баталлаа.
Уг хууль батлагдсанаар:
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн төрийн урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, нөөц ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
-Хүн амыг хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн баталгаат хүнсээр, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр тасралтгүй хангах боломжийг бүрдүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд үзүүлэх төрийн дэмжлэгийн чиглэл, хэлбэр тодорхой болох ба хөдөө аж ахуйд хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, үр өгөөж сайжирна.
-Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бүтээгдэхүүний чанартай уялдсан үнэ тогтож, үнийн өсөлт болон үнэгүйдлээс сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
-Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн сүлжээнд хамаарах үйл ажиллагаа, үе шат тодорхой болж, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр, зах зээлд нийлүүлэх нөхцөл бүрдэнэ.
-Дотооддоо үйлдвэрлэх боломжтой хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний импорт буурна.
-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн нийгмийн өмнө хүлээх эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, тус салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бэхжих зэрэг олон давуу талууд бий болох юм.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.