Нарны цахилгаан станц, Батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэх 5 компани шалгарлаа
Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий гэсэн 5 аймагт Нарны цахилгаан станц, Батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэх 5 компанийг өчигдөр /2026.06.18/ 09.00 цагаас 19.30 цаг хүртэл бүтэн өдрийн турш нээлттэй сонгон шалгаруулалтаар буюу аукционоор сонголоо.
Эрчим хүчний салбарын түүхэнд шинэ хуудас нээж, анх ил тод, нээлттэй зохион байгуулсан сонгон шалгаруулалтад төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө 19 оролцогч өрсөлдөж, хамгийн бага үнэ хэлсэн 3 компани, 2 түншлэл шалгарав.
Төсөлд шалгарсан компаниудыг танилцуулж байна
1. "Ар жи И Монголиа" компани
2. "Монхорус Интернэшнл" компани
3. "Смарт найчурал энержи" компани
4. "Магнус сентурион констракшн"
5. "Алхана трейд" компани
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.