Сонгуулийн ерөнхий хороонд 05-р сарын 21-ний дотор 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч баримт бичгээ хүлээлгэн өгсөн билээ. Харин Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хянаад өнөөдөр/2020.05.26/ хамгийн сүүлийн байдлаар нэр дэвших эсэхийг тодруулж, мэдээлэх ёстой юм.
[Tweet “Одоогоор сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй хэд хэдэн хүн гарч ирээд байна.”]Тухайлбал, Баянгол дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр, ХУД-т бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр болон Т.Бат-Оргил нар ихээхэн эргэлзээтэй байгаа юм. Харин СЕХ тэднийг дэвшүүлэх эсэхийг өнөөдөр эцсийн байдлаар шийдвэрлэнэ.Нэр дэвшигчид ямар шалгуур хангасан байх ёстойг танилцуулж байна.