Аргентин уу эсвэл Португал уу?

Аргентин уу эсвэл Португал уу?

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтууд болж өнгөрлөө. Эхний тойргийн хамгийн онцлох зүйл нь мэдээжийн хэрэг Лионель Месси хет-трик хийж бүх цаг үеийн ДАШТ-ий мэргэн буучийн амжилттай зэрэгцсэн явдал байлаа. Мөн энэ нь түүнийг хамгийн ахмад насандаа ДАШТ-д хет-трик бүртгүүлсэн тоглогч болгосон юм. Месси Алжирын шигшээ багийн эсрэг талбайн жанжин нь байлаа.

Тэгвэл энэ рекордын өмнөх эзэмшигч нь мэдээжийн хэрэг түүний мөнхийн өрсөлдөгч Криштиано Роналдо байсан юм. 2018 онд Испанийн эсрэг 33 насандаа гайхамшгийг бүтээж байсан Роналдо "одоо ч гэсэн нас бол зүгээр л тоо" гэдгийг дэлхий дахинд баталж байгаа билээ. Тэрээр Спайны шигшээ багийн эсрэг хувь тоглогч багийг яаж манлайлж чирч болдгийн жишээг тьодоор үзүүлсэн юм. 2018 ДАШТаас хойш эвдэгдэшгүй мэт санагдаж байсан ч, хөлбөмбөгийн түүх бидэнд дахин нэг сюрприз бэлдсэн байжээ.

Нэг нь стандартыг тогтоож, нөгөөх нь түүнийг даван туулна. 20 шахам жилийн турш хөлбөмбөгийн ертөнцийг хувааж буй Месси Роналдо агуу өрсөлдөөн ДАШТ-ийн тайзнаа ч үргэлжилсээр байна. Мессигийн амжилт бахдамаар сайхан байгаа нь цаагуураа Роналдо хэрхэн энэ түүхийг бичилцэж байсныг сангалзуулах мэт байлаа.

Дэлхийн аварга дөнгөж эхэлж байгаа энэ үед та ямар багийг дэмжиж байна вэ? Таны бодлоор энэ ДАШТ-д Месси Роналдо хоёрын хэн нь багаа манлайлж, илүү хол явах бол? Аргентин уу, эсвэл Португал уу?

https://www.facebook.com/share/v/1SBSwwRQHo/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.