“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд Хөгжлийн түншүүдийн уулзалтыг 10 жилийн дараа дахин зохион байгууллаа.

Уулзалтыг Сангийн сайд З.Мэндсайхан нээж хэлсэн үгэндээ төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр эрх зүйн болон институцийн шинэчлэлийг эрчимжүүлж буйг онцлов. 

Түүнчлэн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд төр, хөгжлийн түншүүд болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын идэвхтэй оролцоо, нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ. 

726247580 1498815867918025 7435807530713067763 n

Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлтэй уялдуулан Засгийн газраас гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа.

Мөн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли нар хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийв.

Уулзалтаар хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, гадаад зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудал, сорилтыг тодорхойлж, шийдлийн талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн түншүүдтэйгээ ил тод, харилцан хариуцлагатай, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлнэ.

725715238 981590438022030 8117263711643649582 n

726539798 1764865171546046 2840213419853439036 n

 

725279084 2860711577623700 8154921537111642576 n

726392343 4004547126519562 2375639220037991694 n

725182041 2120192075510812 2645747644324885293 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.