Төрөөс дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжинэ
Засгийн газраас дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, хууль эрх зүйн орчныг нь сайжруулахаар ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.
Энэ үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан "Ерөнхий сайдын ЧӨЛӨӨЛЬЕ санаачилгын хүрээнд хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт ажиллаж байгаа, ялангуяа дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганд багтааж өргөн барихаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.