Өчигдөр буюу 05-р сарын 26-нд ОХУ-аас 170 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирсан. Харин[Tweet “өнөөдөр 340 иргэн галт тэргээр ирж байна.”]Яг одоо төмөр замын буудал дээр дээрх иргэдийг тосч авах, тусгаарлах үйл ажиллагаа явагдаж байна. Дээрх иргэд бүгд ОХУ-д суралцаж байсан оюутан, залуус юм.
Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 5,6 сая иргэн коронавирусийн халдвар авч, 351 мянган хүн нас бараад байна. Харин манай хойд хөрш ОХУ-д коронавирусийн халдвар өндөр байгаа бөгөөд одоогоор 362 мянган иргэн халдвар авч, 4000 орчим иргэн нас бараад байгаа юм.