Намын үйл ажиллагааг илүү нээлттэй, иргэдэд ойр болгох чиглэлийн талаар танилцууллаа

Намын үйл ажиллагааг илүү нээлттэй, иргэдэд ойр болгох чиглэлийн талаар танилцууллаа

Монгол Ардын намаас орон даяар өрнүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Монгол Ардын намын Бага хурлын гишүүн  Г.Дашням, МАН-ын Улс төрийн манлайллын академийн сургагч багш Г.Болдмаа болон холбогдох албаны хүмүүсийн хамт багаараа Дархан суманд ажиллаж, иргэд, намын гишүүдтэй уулзлаа.

6463488d 67a6 4aa7 beff af3e46e52ea8Уулзалтад 70 орчим хүн оролцож, сумынхаа амьдрал, тулгамдсан асуудал, цаашид хийх ажлуудын талаар чөлөөтэй ярилцав.

Энэ үеэр гишүүн бүрийн оролцоонд тулгуурласан E4 стратегийн зорилго, намын үйл ажиллагааг илүү нээлттэй, иргэдэд ойр болгох чиглэлийн талаар танилцууллаа.

6703fda8 2e97 4a3b 8a06 be3b17b02304

Дархан сум 2,000 гаруй хүн амтай ч 9 жилийн сургуульдаа 290 орчим сурагчтай. Хүүхдээ сургуульд сургахын тулд аав, ээжийн нэг нь дагаж явах шаардлага гардаг нь айл өрхүүдэд бодит хүндрэл болж байна. Харин 25-аас дээш насны иргэд ажил, амьдралын боломж хайж Бор-Өндөр, Улаанбаатар, Говьсүмбэр рүү олноор шилждэг талаар иргэд ярив.

0c6e046b 0a9c 448b a829 6b9a49668469

2023 оны зудын үеэр мал сүрэг бараг 54 хувиар хорогдсон нь малчдын амьдралд томоохон цохилт болсон байна. Усны чанар муу, хужирлаг учраас цэвэршүүлэх төхөөрөмж, худгийн асуудлыг шийдэх шаардлагатайг мөн онцоллоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийн саналд тулгуурлан илүү үр дүнтэй зарцуулах, малын тоо толгойн албан татварын орлогоор малчдад хэрэгтэй ажлуудыг хийх санал гаргав.  Уулзалтад оролцогчид намын ажил зөвхөн намын хүрээнд биш, иргэдтэйгээ ойр байж, тэдний бодит асуудлыг тогтмол сонсдог байх ёстойг онцолсон юм.

f7d31d81 4f8b 4bb7 8a86 b11c7d6fe310Энэ үеэр намын ахмад гишүүн Г.Юндэн, сумын аварга малчин Ш.Жамъянхорол, ахмад урлагийн зүтгэлтэн Л.Дуламсүрэн нарын гэрээр нь зочилж, хүндэтгэл үзүүлэн, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.

d2292b53 c9e3 48cc 847f 52d01a56b6a2

ec0dbeb2 bdfc 4436 bef1 6280d33c38ef

38a5309f 83e5 40aa 9782 e129d4007ea3

1c72bfec 62b5 49f1 b734 7052a02c6509

0be3c9f2 0d50 4478 b5fe 417c63e81b7d

3fcc4e12 08cc 4e8f bf5c a1612918e268

182bdec6 f04f 4a4f be32 774168f40da8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.