Ж.Баярмаа: Хэрэг хийсэн бол хаана ч ямар ч тохиолдолд хариуцлагаа хүлээх ёстой

УИХ-ын үндсэн чиг үүрэг болох хяналт шалгалтын хүрээнд хийсэн ажлын үр дүнг тогтоолын төсөл болгон оруулсан ч батлахгүй байгаа нь гайхшрал төрүүлж байна.

Үүний цаана ашиг сонирхлын зөрчил эсвэл мэдээлэл дутмаг байдал байгаа эсэхийг тодруулах шаардлагатай. Бид зүгээр суухгүй, холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлж ажиллах болно. Хяналт шалгалтаар Нийслэлийн төсвийн төлөвлөлт бүрэн дампуурсан нь илэрлээ. Тухайлбал, 2024 онд төсөвтөө 4 удаа, 2025 онд 5 удаа тодотгол хийсэн нь ямар ч төлөвлөлтгүй ажиллаж ирснийг гэрчилж байна.

Мөн зураг төсөвгүй, магадлал хийгдээгүй 1.5 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн нь маш ноцтой асуудал юм. Энэхүү хууль бус үйлдлийн цаана авлига, ашиг сонирхлын зөрчил байх магадлалтай тул нарийвчлан шалгах ёстой. Туул голын хурдны зам болон тойрог замын төслүүдийг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байсан ч олонхын дэмжлэг авч чадаагүй тул бид Ерөнхий сайдад хандахаар боллоо.

Хууль зөрчсөн этгээдүүд улс төрөөс явснаараа хариуцлагаас мултрах ёсгүй. Хууль хяналтын байгууллагууд гэмт хэргийн жинхэнэ эздийг тогтоож, хариуцлага тооцох ёстой. Одоогоор хэд хэдэн хүнийг яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа ч энэ нь татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэг тул эцсийг нь хүртэл шалгах шаардлагатай. Гэмт хэрэгтнүүдэд гишгэх газар байх ёсгүй бөгөөд хариуцлага заавал хүлээлгэх ёстой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.