Өмнөд Солонгосын экс тэргүүн хатагтай Ким Гон Хид Сөүлийн Төв дүүргийн шүүх өнөөдөр 7 жилийн хорих ял оноожээ.

Өмнөд Солонгосын экс тэргүүн хатагтай Ким Гон Хид Сөүлийн Төв дүүргийн шүүх өнөөдөр 7 жилийн хорих ял оноожээ.
Өмнөд Солонгосын экс тэргүүн хатагтай Ким Гон Хид Сөүлийн Төв дүүргийн шүүх өнөөдөр 7 жилийн хорих ял оноожээ.
Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Юн Сок Ёлийн эхнэр Ким Гон Хиг ажилд томилох болон бизнесийн давуу байдал олгосны хариуд үнэтэй брэндийн бэлэг авч, авлига зуучлан авсан хэрэгт буруутай гэж үзэн яллагдагчаар татсан бөгөөд шүүх ийнхүү шийдвэрээ гаргасан байна.
Тусгай прокурор Мин Жүн Гигийн мөрдөн шалгах баг Ким Гон Хиг төрийн тэргүүний гэргий гэсэн байр сууриа олон удаа хувийн ашиг сонирхолдоо ашигласан гэж үзэж, түүнд 7 жил 6 сарын хорих ял оноох хүсэлт гаргасан ч шүүх 7 жилийн хорих ял оноожээ.
Ингэснээр Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлийн гэр бүл бүхэлдээ хүнд ял сонсоод байна.
Өмнө нь экс Ерөнхийлөгч Юн Сок Ёль төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт бүх насаар хорих ял сонссон бөгөөд Хойд Солонгос руу дрон нэвтрүүлэх ажиллагаатай холбоотой өөр нэг хэрэгт одоогийн байдлаар дахин 30 жилийн хорих ял давхар сонссон юм.
Буруутай л бол хэнийг ч үл ялган хуулиа мөрддөг улс хөгждөг дэвшдэг замналтайг Өмнөд Солонгосын шүүхийн жишээ харуулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.