Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас дэлхийд өрсөлдөх чадвартай “10.000 программист” бэлтгэх төслийг эхлүүлээд байна.
Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, хяналтаас эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргийг бууруулах гээд олон салбарт технологийн ухаалаг шийдэл хэрэгтэй. Тэгээд ч Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг залуучуудад чиглэсэн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү 10000 прогараммист бэлтгэхээр болснын хотындарга онцолжээ.
10.000 программист төсөл хэрэгжсэнээр:
- Мэдээлэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, мэдлэг чадвар бүхий программистууд, багш, сурагчид бэлтгэгдэн гарна.
- Мэдээлэл, технологийн мэргэжилтэн бэлтгэснээр зөвхөн Монголд төдийгүй мэдээлэл, харилцаа холбооны технологийн өргөн цар хүрээтэй үйлдвэрлэл, Олон улс даяарх судалгаа, санхүүгийн үйлчилгээ зэрэг бусад салбарууд хөгжих боломж нээгдэнэ.
- Мөн Монгол Улс нь Төв Ази болон Зүүн Азийг холбосон дижитал дэд бүтцийн төв болохоос гадна дэлхийн болон үндэстэн дамнасан технологийн компаниудад хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлж, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтийг хангах давуу талтай юм.

















