Эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулж буй Канадын шигшээ баг шөвгийн 16-д шалгарлаа
Эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулж буй Канадын шигшээ баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарснаар шөвгийн 32-ын шатанд АНУ-ын Лос-Анжелес хотод Өмнөд Африкийн эсрэг хүч сорьж, ялалт байгууллаа.
Тус тоглолтын хувь заяаг шийдсэн гоолыг Лос-Анжелес хотын “Лос-Анжелес” клубт тоглодог довтлох чиглэлийн хагас хамгаалагч Стивен Эштакиу нэмэлт цагийн 90+2 дахь минутад оруулж, эх орон нэгтнүүддээ баяр бэлэглэв.
Тоглолтын дараа сэтгүүлчид түүнээс сэтгэгдлийг нь сонсохоор ярилцлага авахад Эштакиу сэтгэлээ барьж чадалгүй нулимс унагасан байна.
Түүний ээж 2023 онд тархины хорт хавдрын улмаас таалал төгссөн бол аав нь жилийн дараа зүрхний өвчнөөр хорвоог орхижээ.
Харин өчигдөр эх орноо баяр хөөрөөр бялхуулсан ялалтын гоолыг оруулсан Эштакиу ярилцлагын үеэр аав, ээжийгээ дурсан, сэтгэлээ барьж чадалгүй нулимс дуслуулсан юм. Тэр үед нь сэтгүүлч түүнд “Өнөөдөр Канад улс бүхэлдээ танд ‘Баярлалаа’ гэж хэлж байна” хэмээн хэлж, сэтгэлийг нь тайтгаруулахыг хичээжээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.