Владимир Путин Барууны орнууд Оросыг стратегийн хувьд ялж чадахгүй гэдгийг мэдэгдлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Нэгдсэн Орос" намын 23 дугаар их хуралд үг хэлэхдээ Оросын эсрэг чиглэсэн Барууны орнуудын стратегийн оролдлогууд амжилт олохгүй гэдгийг онцлон тэмдэглэлээ. 06-р сарын 28-ны өдөр болсон уг хурлын үеэр тэрээр Орос улсыг тусгаарлаж, цэргийн хүчээр ялах боломжгүйг мэдэгдээд, фронтын шугам дахь цэргийн ажиллагаагаа тууштай үргэлжлүүлнэ гэдгээ хатуу илэрхийлсэн байна.
Путин хэлсэн үгэндээ,
Орос Улсад дайныг зөвхөн дөрвөн бүс нутгаар хязгаарлах тухай санал ирсэн болохыг дурдсан юм. Гэсэн хэдий ч Москва өөрийн язгуур ашиг сонирхлын төлөө эцсээ хүртэл тэмцэх бөгөөд гадны ямар нэгэн шахалт, дипломат хязгаарлалтад орохгүй гэдгийг тэрээр тодотгожээ. Энэхүү мэдэгдэл нь Кремль одоогийн нөхцөл байдалд буулт хийх бодолгүй байгааг олон улсад харуулсан үйл явдал боллоо.
АНУ-тай хийх дипломат харилцааны тухайд Путин Москва хотод Америкийн хэлэлцээ хийгчдийг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ энэхүү яриа хэлэлцээ нь Ойрхи Дорнодод үүсээд буй АНУ болон Ираны хоорондын хямрал намжсаны дараа л сэргэх боломжтой гэж тэрээр үзэж байна.
Олон улсын геополитикийн нөхцөл байдал тогтворжсон тохиолдолд хоёр гүрний хооронд дипломат харилцаа эргэн сэргэх хүлээлттэй байгааг тэрээр тэмдэглэжээ.
Үүнтэй зэрэгцэн Европын Холбоо Украины батлан хамгаалах салбарын боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор орогнол олгох журамдаа өөрчлөлт оруулж эхэлсэн байна. Европын комисс Киевийн засгийн газартай зөвшилцсөний үндсэн дээр цэргийн насны украин эрчүүдэд дүрвэгчийн статус олгохыг зогсоох шинэ зохицуулалт боловсруулжээ. Энэхүү шийдвэр нь фронт дээрх хүн хүчний дутагдлыг нөхөхөд чиглэсэн стратегийн нэг алхам болж байна.
Путины энэхүү илтгэл нь ОХУ-ын удирдлага ойрын хугацаанд байр сууриа зөөлрүүлэхгүй бөгөөд урт хугацааны сөргөлдөөнд бэлтгэлтэй байгааг батлан харууллаа.
Цаашид фронтын шугам дахь цэргийн ажиллагаа эрчимжих төлөвтэй байгаа төдийгүй олон улсын дипломат тавцанд Орос болон Барууны орнуудын хоорондын үл итгэлцэл гүнзгийрсээр байх дүр зураг ажиглагдаж байна. Тэрээр Оросын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэдгээ дахин бататгав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.