545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурна
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Гадаад харилцааны яамны "Зөвшилцөл" танхимд өнөөдөр /2026.06.29/ болж байна. Хуралдаанд 100 гаруй гадаадын хөрөнгө оруулагч оролцож байгаа юм.
Хурлаар нийт 545 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурна.
Эдийн засгийн зөвлөлийн хөрөнгө оруулагчидтай хийж буй тусгай уулзалтад Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэхдээ "Далянь хотноо Зуны Давосын уулзалтын үеэр эхлүүлсэн яриагаа энд үргэлжлүүлье. Даляньд бид тогтвортой бодлого, эдийн засгийн төрөлжилт, хөгжлийн боломжуудын талаар ерөнхий ярилцсан. Харин өнөөдөр тэр яриаг илүү нарийвчилж, хэрэгжүүлэх бодит түвшинд үргэлжлүүлье.
Монгол Улс хууль эрх зүйн орчноо хэрхэн шинэчилж, хөрөнгө оруулалтын орчноо яаж сайжруулж байгаа талаар бодит ажлыг Та бүхэнд бид танилцуулах болно" хэмээлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.