Хүрээ цам-Даншиг наадмын үеэр СХД-ийн ТҮК 73 ажилчин өглөөний 04:00-22:00 хүртэл ажиллав
Хүрээ цам-Даншиг наадмын өдрүүдээр СХД-ийн ТҮК-ийн 73 ажилтан, алба хаагч наадамчин олныг аятай тухтай, цэвэр цэмцгэр наадахад ар талыг нь хариуцан ажиллалаа. Энэ талаар СХД-ийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨҮГ-ын ерөнхий менежер Н.Энхтайвантай ярилцлаа.
-Манай СХД дүүргийн тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ орон нутгийн нутгийн өмчит үйлдвэрийн хамт олон нийслэлийн иргэдийн баяр Даншиг наадам-Хүрээ цамдаа 73 хүний бүрэлдэхүүнтэй, 5 хог тээврийн машинтай оролцож байна. Энэ жил морь уралдаагүй учраас ачаалал арай бага цэвэрлэх талбай нь арай бага байна.
Өнөөдрийн байдлаар 6300 квадрат талбайд түүвэр цэвэрлэгээ хийж ажиллаж байна.Өдөртөө 18-23 тонн хог хаягдлыг өчигдрийн байдлаар ачиж тээвэрлээд байна
Ажилчид маань 04:30-аас орой 10:30-11:00 хүртэл ажиллаж байна. Өдөртөө нэг удаа цайны амралттайгаар ажил үйлчилгээгээ явуулж байна.
Их насны морьдын 25км буюу 1.5км радиуст бүх түүвэр цэвэрлэгээг хийдэг. Урд нь 150000 метр квадрат талбайд цэвэрлэдэг байсан. Энэ жил морь уралдаагүй учраас 6300 метр квадрат газарт түвэр цэвэрлэгээ хийж ажиллаж байгаа. 120 хогны тэрэг бүх газруудад байрлуулсан байна.
Манай улсын иргэд их сайхан болсон. Хогийн саваа тавьчихвал хогийн савандаа хийчихнэ. Үйлчилгээнд гарч буй цайны газрууд хогоо уутлаад хаячихдаг. Машин бол цагаан хоолойгоороо зар мэдээ хүргэнэ.
Одоогоор өдөрт машинууд 5-6 ирээс хийж байгаа. Хүн ихтэй морь уралдсан наадмын үед 10 шахдаг тэрэг задгай машин гэхэд л 4-5 аар үйл ажиллагаагаа явуулдаг.
Манай ТҮК-ий ажилчдыг хүндэтгэдэг наадамчдадаа сайхан цэвэр орчинд, хоггүй цэвэр орчинд наадацгаая гэж уриалж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.