Э.Анар: Монголбанк 6,9 их наядын өөрийн хөрөнгийн алдагдалтай байна
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэх сонсгол ТББХ дээр болж байна.
Сонсголд оролцогчоо Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Г.Хонгор нэлээд шүүмжлэлтэй асуултууд асуулаа. Тухайлбал, Монголбанк Үндэсний төлбөрийн системийн хуулиа зөрчиж, гадаад валютыг тогтворжуулахад анхаарлаа хандуулж байгааг онцлоод "ченжийн зах зээлд валютын удирдлагыг шилжүүлнэ" гэж ярьж байгаа нь маш бүдүүлэг, төрийн эсрэг гэмт хэрэг гэж болохоор үг гэдгийг анхаарууллаа.
Нэр дэвшигч Э.Анар:
-Үндэсний төлбөрийн системийн стратеги тав таван жилээрээ гараад явдаг. Энэ өөрчлөлтийг та харсан байх.
Харин 2025 оны байдлаар Монголбанк 6,9 их наядын өөрийн хөрөнгийн дутагдалд хүрсэн. Шалтгаан нь төсвийн шинж чанартай, үнэт цаасанд төлсөн, хүүгийн зардал гэх мэт зардал хуримтлагдаад 6,9 их наядад хүрсэн.
Оюутолгой компани төлбөр тооцооныхоо 50 хүрэхгүй хувийг монголын банкаар дамжуулж хийдэг.
Оюутолгой яагаад төлбөр тооцогоо монголын банкаар хийдэггүй вэ гэж байна. 2025 онд 48, 2026 онд 50 хувийг монгол банкаар дамжуулж хийсэн байна. Төлбөрийн хуулийг зөрчөөд байгаа боловч олон улсын гэрээгээрээ зохицуулагддаг. Тиймээс Төв банк оролцох боломжгүй юм билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.