Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж чадлаа
1-рт, Учралын ЗГ Оюутолгойн менежментийн зардлыг буюу 2,2 доллараар бууруулж, Монголын талын өгөөжийг 1,5 тэрбум доллараар 5 их наядаар нэмсэн. Зуу дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулж чадлаа. Өр зээлэнд төлөх байсан 6,2 тэрбум доллар 22 их наяд₮ хэмнэж, Монголын талын өгөөж 2,2 тэрбум доллараар нэмэгдлээ.

2-рт, Оюутолгойн зээлийн хүүг 7 жил болж байж хэлэлцдэг байсныг 3 жил тутамд болгож ойртууллаа 3-рт, Энэ жил Оюутолгойн ноогдол ашгаа энэ оноос авна. 2037 он хүртэл ноогдол ашиг авахгүй цаашилсан нь наашилж 2026 он боллоо. Хэлэлцээр үр дүнд 8,4 тэрбум доллар буюу 30 их наядаар зардал бууруулж, Монголын өгөөж 13 их наядаар өслөө. Оюутолгойгоос ноогдол ашиг авах, өгөөжөө өсгөх олон жилийн яриа дууслаа
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.