Enaadam.mn сайтаар зарагдсан наадмын тасалбар хэдэн секундын дотор дуусч иргэдийн бухимдлыг төрүүлэв

Enaadam.mn сайтаар зарагдсан наадмын тасалбар хэдэн секундын дотор дуусч иргэдийн бухимдлыг төрүүлэв
Өнөө өглөө 07:00 цагт Enaadam.mn сайтаар дамжуулж наадмын тасалбар зарагдаж эхэлсэн ч эхэлсэн даруйдаа дуусч, тасалбар авч чадаагүй ролон мянган иргэдийн бхуимдлыг төрүүлээд байна. 
 
Өгдөөний 07:00 цагтай зэрэгцэн enaadam.mn-аас тасалбар захиалахаар орсон иргэдийн өөдөөс “зарагдсан, түгжээтэй” гэх үгнүүд угтаж, хэн тасалбар авч дуусгасан гэх асуулттай тулгарада байна.
 
Жил бүр шагчид түрүүлж аваад, үнийг нь 2-3 дахин нугалж, 400-500 мянгаар зардаг нь худлаа биш. Гэвч шагчдад заруулахгүй байх хяналтыг хийх ёстой АТГ, ТЕГ, цагдаагийнхан юу хйиж байна вэ?
Наадмын тасалбарыг enaadam.mn гэх сайтара зарж эхэлсэн сүүлийн 3 жил наадмын тасалбар нэг минут хүрэхгүй хугацаанд дуусч байна. ҮҮнийг хэн ч шалгаж, хэн ч хариуцлага ярихгүй 3 жил болж байна. 
 
Зарим иргэдийн дунд enaadam.mn нь системээ өөрсдөө түгжиж, гацаачихаад шаглаж зараад баяр наадмын тасалбараар мөнгө угаагаад байна уу гэх хардлага ч үүсч эхлээд байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.