Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажил 88 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд баригдаж буй 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус цэцэрлэг нь 2,105 м.кв талбайтай, хагас зоорь бүхий хоёр давхар барилга бөгөөд хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай сургалтын орчин бүрдүүлэхээр төлөвлөгдсөн. Одоогоор барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байна.May be an image of text
Барилгын ажлыг "ДИ БИ ТИ БИ" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд төслийг 2026 онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ингэснээр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд аюулгүй, орчин үеийн шаардлага хангасан орчинд суралцах боломж бүрдэх юм.

No photo description available.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.