Иргэн: Оюутолгой гэрээнд бид ямартай ч нэг алхам урагшилж чадлаа
Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийн асуудлаар иргэдийн байр суурийг тодрууллаа.
Монгол Улс газар шороондоо эзэн байж, ард түмэнд очих өгөөж, ашиг тус нэмэгдэж байвал иргэн хүний хувьд туйлын баяртай байна. Засгийн газрын зүгээс асуудлыг урагшлуулж, бага багаар ахиц гаргаж байгааг шүүмжлэхээс илүүтэй дэмжих нь зүйтэй.
Энэхүү зүтгэл, хийж буй ажлуудад талархалтай хандаж байна. Энэ бол зөвхөн өнөөдрийн Засгийн газрын хийсэн ажил биш, үе үеийн залгамж халаа, олон жилийн хичээл зүтгэлийн үр дүн юм. Одоогийн удирдлагууд, тэр дундаа Сангийн сайдын гаргаж буй идэвх зүтгэлийг бодитой ажил хэрэг болж байна гэж харж байна. Тэдний хийж буй ажлыг дэмжих хэрэгтэй.
Гэхдээ энэ бүхэн нь дөнгөж эхний алхам бөгөөд хангалттай түвшинд хүрээгүй байна. Олон жилийн турш байгалийн баялгаа ашиглуулсны хариуд авч буй өнөөдрийн үр дүнг чамлахааргүй ч, цаашид барьцаа ахиулж, илүү их үр ашиг хүртэх шаардлагатай. Сэтгэл дундуур зүйлс байгаа ч нэг алхам урагшилсан нь чухал юм. Өмнөх гэрээнүүдийг байгуулсан хүмүүсийг туйлширч шүүмжлэх нь өрөөсгөл.
Тэд тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохируулан ажилласан бөгөөд одоо бид түүнийг нь улам сайжруулж, дараа дараагийн Засгийн газрууд ч энэ эрчээрээ ажиллах ёстой. Монгол Улсад ашигтай, ард түмэнд хэрэгтэй л бол бид энэ үйл явцыг дэмжих учиртай. Ард иргэдийн тэмцэл, дуу хоолой ч энэ бүхэнд чухал нөлөө үзүүлж байна. Бид Оюу Толгой төслөөс татгалзаж болохгүй, харин ч улам сайжруулж, урагшлуулах ёстой. Хамгийн гол нь эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, газар шороондоо эзэн байх зарчмаа тууштай баримтлах нь чухал юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.