240 иргэн, ААН гадна орчны тохижилтдоо анхаарч ажилласан байна

240 иргэн, ААН гадна орчны тохижилтдоо анхаарч ажилласан байна

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 240 иргэн, ААН гадна орчны тохижилтдоо анхаарч ажилласан байна.

Тэдний төлөөлөл болох “Хөх толбо” ХХК-ийн хамт олонд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ.

6a44ca4e0e1ea02d0ac50fdd

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Бид иргэн, ААН-ийг гадна орчны 50 метр талбайгаа тохижуулахыг уриалан ажиллаж байна. Өнөөдөр гадна орчны тохижилтдоо анхаарч, ногоон байгууламжийг стандартын дагуу хийсэн компанийн хамт олонд талархлаа илэрхийллээ” гэв.

6a44ca5b0e1ea02d0ac50fde

“Хөх толбо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Баярцолмон “Манай барилгад хэд хэдэн үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг. Бид үйлчлүүлэгчдээ тав тухтай байлгах, гудамжаар зөрж буй гадна, дотнын хүмүүст ч мөн үзэмжтэй, үзэсгэлэнтэй харагдаасай гэдэг утгаар энэхүү тохижилтыг хийсэн. Манай компани нийслэлээс гаргасан захирамж, санал, санаачилгыг тухай бүрд нь биелүүлэн ажилладаг. Бид ногоон байгууламжаа өдөр бүр арчилж усалж, хотдоо өнгө үзэмж нэмж байна. Нийт аж ахуйн нэгжүүддээ гэрийн үүдээ тохижуулж байгаа юм шиг хандаж, албан газрынхаа үүдийг үзэмжтэй, тухтай болгохыг уриалж байна” гэлээ.

6a44c9c00e1ea02d0ac50fd6

6a44c9c50e1ea02d0ac50fd7

6a44c9c90e1ea02d0ac50fd8

6a44c9cd0e1ea02d0ac50fd9

6a44c9d40e1ea02d0ac50fda

6a44c9db0e1ea02d0ac50fdb

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.