Иргэн: Мопедтой иргэд дайрчих гээд явган хүний замаар явахад хүндрэлтэй байдаг
2026 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн 18 насанд хүрээгүй иргэд скүүтер болон мопед унахыг хориглох шийдвэр гарсан. Хэрэв энэ журмыг зөрчвөл эцэг эхийг нь 200 мянган төгрөгөөр торгох юм. Мөн түрээсийн скүүтер хэрэглэгчид явган хүний замаар зорчихгүй, зөвхөн авто зам болон дугуйн замаар явах ёстой. Түүнчлэн зам хөндлөн гарахдаа скүүтерээсээ бууж, түрж гарах бөгөөд унаж гарсан тохиолдолд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар болжээ. Энэхүү шийдвэрийн талаар иргэд иргэдийн байр суурийг тодрууллаа.
Иргэд:
Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Эцэг эхчүүд хүүхдээ чөлөөтэй алхуулж чадахгүй, араас нь байнга түгшиж явах боллоо. Уг нь хүүхдүүд бие даан алхах насан дээрээ ирсэн ч аюулгүй байдал хангагдахгүй байгаа тул арга буюу хөтөлж явахаас өөр аргагүй байна. Зарим нь замын баруун талаар явахад аюул багатай гэж үзэж байгаа ч автобус болон бусад тээврийн хэрэгсэлтэй зөрөхөд эрсдэлтэйг онцолж байлаа.
Ялангуяа үзэгдэх орчин хязгаарлагдмал гарцнаас гэнэт гарч ирж буй автомашинд мөргүүлэх аюул их байдаг. Сүүлийн үед замын хашлага буюу боржууруудыг намсгаж, дугуй болон скүүтер явах нөхцөлийг бүрдүүлж байгаа нь сайшаалтай ч дэд бүтэц хангалтгүй хэвээр байна. Явган хүний зам болон скүүтерийн хөдөлгөөнийг тусгаарлахгүй бол хүндрэл их гарч байна.
Хүүхэд мөргөх шахах, үүнээс болж иргэд хоорондоо маргалдах тохиолдол цөөнгүй. "Бид нисдэг биш, зам л хэрэгтэй байна" хэмээн иргэд бухимдаж байна. Явган хүний замаар скүүтер унах нь явган зорчигчдод, ялангуяа бага насны хүүхдүүдэд маш аюултай байгааг иргэд анхаарууллаа. Зарим газарт дугуйн зам байгаа ч хүмүүс дээгүүр нь алхсанаас болж скүүтерээр явахад хүндрэл үүсдэг. Энэ нь эргээд явган зорчигчдод саад болж, хүүхэд мөргөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс замын хөдөлгөөний соёл болон дэд бүтцийг яаралтай сайжруулах шаардлага тулгарч байна.
Уг хууль нь хэрэгжээд эхэлсэн насанд хүрээгүй хүүхдүүд скүүтер унах, зам гарахдаа скүүтерийг унаж гарах тохиолдлууд элбэг харагдаж байлаа. Мөнх хяналт шалгалт тавьж буй алба хаагчид ч байхгүй байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.