Ахмад настан: Бид 1.5 сая төгрөгийн тэтгэвэр авмаар байна

2027 оны 1 дүгээр сарын 1-нээс ахмадуудыг тэтгэврийг ажилласан жилээс шалгтгаалан 100-300 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гарсан билээ. Тус асуудлаар ахмуудын байр суурийг тодрууллаа. 

Ахмадууд:

Ахмадуудын ажилласан жилийг тооцох систем алдагдсанаас үүдэн тэтгэврийн шударга бус тогтолцоо үүсээд байна. Олон жил хөдөлмөрлөсөн иргэдийн архивын баримт устсан, ажилласан жилийг нь харгалздаггүй байдал нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тэтгэвэр бол зүгээр нэг халамж биш, насаараа улсдаа зүтгэсний үр шим байх ёстой тул ажилласан жилтэй нь уялдуулан тогтоох нь зүй ёсны шаардлага юм.

Сүүлийн жилүүдэд улсын төсвийн зарлага хэд дахин нэмэгдсэн ч энэ нь төрийн байгууллагуудын зардалд голлон зарцуулагдаж байна. Гэтэл нийгмийн хамгааллын гол багана болсон эрүүл мэнд, боловсрол болон ахмадуудын тэтгэврийн асуудал орхигдсоор ирлээ. Улсад мөнгө дутагдаагүй, харин төсвийн хуваарилалт нь эзнээ олохгүй, нийгмийн чухал салбаруудаа орхигдуулж байгаа нь харамсалтай.

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлагыг хоёр жил орчим тавьж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй бага хэмжээний нэмэгдэл нь өнөөгийн инфляц, үнийн өсөлтийг гүйцэхгүй, ердөө "гал унтраах" төдий арга хэмжээ болж байна. Ахмадуудын амьжиргааг бодитоор дэмжихийн тулд тэтгэврийг сууриар нь нэмэгдүүлэх 1.5 сая төгрөг болгох шаардлагатай байна. Тэтгэврийн зээлийн хүүгийн дарамт ахмадуудыг туйлдуулж байна. 

Тэтгэвэр нь буухад банк зээлэндээ суутгаад дуусдаг бөгөөд хүүгээс хүү боддог тогтолцоо нь мөлжлөг болж хувирлаа. Тэтгэвэр нь амьжиргаанд хүрэлцдэггүйгээс ахмадууд зээл авахаас өөр аргагүйд хүрдэг. Иймд ахмадуудад хүүгүй зээл олгох эсвэл зээлийн дарамтаас чөлөөлөх бодлогыг төрөөс хэрэгжүүлэх ёстой. Төрийн зүгээс ахмадуудыг "ажиллаагүй байж мөнгө нэхлээ" гэж буруутгахын оронд холбогдох байгууллагуудаар нь дамжуулан ажилласан жилийг нь үнэн зөв тогтоож, хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Сонгуулийн өмнөх хуурамч амлалтаар биш, бодит шийдвэрээр ахмадуудын нийгмийн баталгааг хангахыг шаардаж байна.

Нийт ахмадууд 100-300 мянган төгрөгөө нэмэх шийдвэрийг хангалтгүй хамгийн багадаа 1.5 сая төгрөг болгох шийдвэрийг хүлээж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.