Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар 100 хоногт юу хийсэн бэ?

Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар 100 хоногт юу хийсэн бэ?

Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн 100 хоногт хийж, хэрэгжүүлсэн ажил, бодлого үр дүнгээ танилцуулж байна. 

1.Эдийн засгийн эрх чөлөөний хууль батлагдав

Эдийн засгийн эрх чөлөөг хангаж, бизнес эрхлэх, хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг, дагалдах 90 хууль батлууллаа.

2.Хүн танихгүй AI шийддэг боллоо

Аливаа сонгон шалгаруулалт, худалдан авах үйл ажиллагааг хүний оролцоогүй, хиймэл оюунаар гүйцэтгэх боломж нээгдэв.

3.Тогтворжуулалт олгохоор шийдвэрлэлээ

Улаанбаатарт 20, орон нутагт 10 тэрбумын хөрөнгө оруулалтад 10 жилийн тогтворжуулалт, 50 тэрбумаас дээш бол байршлаас үл хамааран 15–20 жилийн тогтворжуулалт

4.Гадаадын банк үүдээ нээх хүсэлтээ илэрхийлэв

Гадаадын банк байгуулахад хамгийн том саадыг арилгаж, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулав.

5.Зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг буурууллаа

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, зээлийн хүүгийн ачааллыг бууруулах үүднээс бүх санхүүгийн байгууллагын гадаад, дотоодын эх үүсвэрээс татсан зээл, өрийн хэрэгслийн хүүгийн орлогод ногдох татварыг 20 хувиас бууруулж 5 хувь болголоо.

6.Гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг чөлөөлөв

Ажиллах хүчний дутагдлыг нөхөх үүднээс хөдөө аж ахуй, үйлчилгээ, зочлох үйлчилгээний салбарын гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөв.

7.Үйл ажиллагааны зөвшөөрлийг 2 өдөрт сунгадаг боллоо

Хяналт шалгалтаар ноцтой зөрчилгүй үйл ажиллагааны зөвшөөрлийг ажлын 2 өдөрт шууд сунгана. Татвар, НДШ-ийн өр, төлбөрөөс хамаарч сунгах эсэхийг шийдвэрлэдэг байсныг чөлөөлөв.

8.Зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нэмлээ

Бизнес эрхлэх тогтвортой орчныг хангах үүднээс тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 5-аас 10 жил, энгийн зөвшөөрлийг 3-аас 5 жил болгон нэмэгдүүлэв.

9.Зөвшөөрлийн шатлал буурлаа

24 тусгай зөвшөөрлийг энгийн, 7 тусгай, энгийн зөвшөөрлийг мэдэгдэлд шилжүүлж, эрчим хүч, санхүү, боловсрол зэрэг салбарын 41 тусгай болон энгийн зөвшөөрлийг хүчингүй болгож чөлөөллөө.

10.НӨАТ-ын босго намслаа

Татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр НӨАТ-ын босгыг 50-аас 400 сая болгож нэмэгдүүлэн 23.429 ААН-ийн бизнесийн орон зай тэлэв. 6-10 тэрбумын ашигтай ААН 15 %-иар шатлал нэмснээр 600 гаруй ААН-ийн татварын ачаалал буурах нөхцөл бүрдлээ.

11.Үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татвараас чөлөөлөв.

12.Хувь хүний орлогын албан татварт хийсэн чөлөөлөлт

Жилийн 36 сая хүртэл орлоготой иргэний 792.000 төгрөг хүртэлх орлогод ногдуулах ХХОАТ-ыг 100 % чөлөөллөө.

13.Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүллээ

 Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүллээ.

Суурь тэтгэврийг 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ

этгэвэрт гарах наснаас хойш бол жил бүр 4%-иар тэтгэвэр нэмэгдүүлнэ.

14.Оюутан, ахмадууд НДШ төлөхгүй

Оюутан, ахмадууд НДШ төлөхгүй, олон ажил хийдэг иргэн зөвхөн 1 ажлаа өөрөө сонгож НДШ төлөх нөхцөл бүрдлээ.

15.Тав хүртэл ажилтантай ажил олгогчийн 3 хүртэлх ажилтны төлөх НДШ-ийг чөлөөлөв.

16.Орон сууцжуулалтын бодлогыг цогцоор нь шийдвэрлэлээ

Орон сууцжуулалтын бодлогыг газар хөгжүүлэлт, дэд бүтэц, орон сууцны нийлүүлэлт, санхүүжилтийн тогтолцоо, нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулан цогцоор нь шийдвэрлэхээр “Орон сууцжуулалтын тухай” болон “Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай” анхдагч хуулийн төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

17.ААН-үүдийн дансыг нээлээ

Татварын өрнөөс болж хаагдсан 12,153 ААН-үүдийн дансыг нээж, тус хугацаанд 91 тэрбум төгрөгийн татвар төлөгдөв.

18.Төр программ хангамж хөгжүүлэхгүй

Төр программ хөгжүүлэхээс татгалзаж, мэдээлэл, технологийн дэд бүтцийг хариуцан, нээлттэй API гаргаснаар хувийн хэвшилд орон зай нээж, 13 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг хувийн хэвшлийн системд байршиж эхлэв.

19.1072 хувьцаагаа нээлттэй арилжаалах бэлтгэл эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсын хөндлөнгийн аудит оруулж, компанийн үнэлгээг хийж, нээлттэй арилжих бэлтгэл ажил эхэллээ.

20.Хөрөнгө оруулагчид Монголд чууллаа

Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 120 хөрөнгө оруулагчид Монголд чууллаа. 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

21.Хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогч Улаанбаатар хотноо оффисоо нээхээр болов

Сингапурын 65 тэрбум ам.долларын хөрөнгийн удирдлагатай “Phillip Capital” хөрөнгө оруулалтын сан Монгол Улсад салбараа нээхээр болов.

22.Ногоон зээлийн хөнгөлөлт хэрэгжлээ

Ногоон зээлийн хугацааг 60 сар болгон сунгаж, энгийн хэрэглээний зээлээс 4-6 хувиар бага хүүтэй болгож бууруулснаар нарны хавтан, хураагуурын сарын төлөлт буурав.

23.Өрх эрчим хүч үйлдвэрлэх боломжтой боллоо

-Айл, өрхийн өөрийгөө хангах зориулалттай сэргээгдэх эрчим хүчний хязгаарыг 20 кВт болгон нэмэгдүүлэв.

рх бүр өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэгч болж, төвийн сүлжээнд худалдаж, орлого олох боломжийг нээв.

24.Ногоон өртөө нээлээ

-Анхны ногоон өртөө Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ашиглалтад орлоо.

-Цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжлээ.

-“Ногоон өртөө”-г 2 жилийн хугацаанд байгуулна.

25.Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох ажил эхэллээ

5 аймагт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг байгуулж, нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг төрөөс хөрөнгө оруулахгүй, иргэдэд хамгийн бага үнээр нийлүүлэх нөхцөлтэйгээр анх удаа сонгон шалгаруулж, саналаа ирүүлсэн 115 компаниас 5 компанитай гэрээ байгууллаа.

26.Эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэв

Эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлж, 210 МВт-аар нэмэгдүүлэхээр “ДЦС-4”-ийн 9 дүгээр зуухны шинэчлэлийг эхлүүллээ.

27.Хүнд суртлыг халлаа

Хууль давж, хүнд суртал үзүүлж байсан, галын аюулгүй байдлын дүгнэлтийг зөвлөмж хэлбэрт шилжүүлэн, 83 төрлийн худалдаа үйлчилгээг чөлөөлж, 2 сарын хугацаанд 739 бизнес үүд хаалгаа нээлээ.

28.Бизнесийн цахим талбар ажиллаж эхэллээ

Бизнес эрхлэх таатай орчныг цахимаар бүрдүүлсэн “E-business” платформыг шинэчлэв. Гар утаснаасаа 10 гаруй төрлийн мэдээллийг удирдаж, 321 төрлийн зөвшөөрлийг цахимд холбов.

29.Төлөвлөгөөт хяналт шалгалтыг цуцаллаа

Хувийн хэвшил, баялаг бүтээгчдийг төрийн дарамтаас чөлөөлж, 7,029 төлөвлөгөөт хяналт шалгалтыг цуцлав.

30.1072 хувьцаа өвлөгддөг болов

Хуримтлагдсан өвийг чөлөөлж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшиж байсан 135.7 мянга орчим нас барсан иргэдийн 111.2 сая ширхэг хувьцаа, түүнд хуваарилагдсан 66.0 тэрбум төгрөгийн ногдол ашгийг иргэний ар гэрт нь өвлүүлэхээр боллоо.

31.Коллеж төгсөөд шууд ажлын байранд

Ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн зөрөөг арилгаж, ажлын байранд дахин сургадаг байдлаас чөлөөлж, 33 МСҮТ-ийн ТУЗ-ийг ТОП 16 ААН-ийн төлөөлөлтэйгээр бүрдүүллээ.

32.Оюутолгойн өгөөжийг нэмэгдүүллээ

Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах, менежментийн үйлчилгээний төлбөрийг бууруулах хэлэлцээрийн үр дүнд зардлыг 8.4 тэрбум ам.доллар буюу 30 их наядаар бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөж 13 их наядаар өслөө. Ногдол ашгаа 2037 оноос бус энэ жилд авахаар тохиролцлоо. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутамд эргэн харах цонх нээгддэг байсныг 3 жил тутамд эргэн харж зээлийн хүүг бууруулах хэлэлцээрт орно.

33.Эх оронч худалдан авалт

Дотоодод үйлдвэрлэсэн, чанар, стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны бүтээгдэхүүнүүдийг төрийн байгууллагууд худалдан авалтынхаа тэргүүн сонголт болгов.

34.Таны төр та хяна

Иргэдийн санаа, бодлыг сонсч төрийн бодлого, шийдвэр болгох, иргэд Ерөнхий сайдаасаа асууж, хариултаа шуурхай авах боломжтой “E-zasag.mn” цахим платформыг нэвтрүүлэв.

35.Бортээгийн ордыг ашиглаж эхэллээ

2.6 тэрбум төгрөгийн таамаг, 424.2 сая тн-ын батлагдсан нөөцтэй Бортээгийн ордыг ашиглаж эхэллээ. Үр дүнд нь 1500 ажлын байр нэмэгдэж, улс, орон нутагт 10 жилд 4.4 их наядын татвар хураамж төвлөрүүлнэ. “Эрдэнэс Тавантолгой”-н олборлох нүүрс жилд 50 сая тоннд хүрнэ.

36.“Нэг сурагч-Нэг компьютер”

“Нэг сурагч-Нэг компьютер” зорилтын хүрээнд “Google” компанийн “Chromebook”-ээр 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс 2028 он хүртэл 3 үе шаттайгаар 300,000 компьютерийг сургуулиудад нийлүүлэхээр шийдвэрлэв.

37.Төрийн өмчийн 14 компанийг татан буулгав

Ашиггүй ажиллаж буй 14 ТӨК-ийг татан буулгаж, нэгтгэснээр давхардсан 260 орон тоо, захиргаа, түрээсийн зардлыг танаж 67.3 тэрбум төгрөг хэмнэлээ.

38.Том төслүүд ажиллаж эхэллээ

 “Газрын тосны үйлдвэр”, “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц” төслийг “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулиар гацаанаас гаргав.

39.Хил холболтын ажлын явц

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажил 33.38 %-ийн гүйцэтгэлтэй. Төслийн үр дүнд байнгын 200, түр 800 ажлын байр бий болно. Экспорт 30 сая тонноор нэмэгдэж, орлого жил бүр 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэнэ.

40.Гангийн цогцолбор үйлдвэр хэрэгжих эхлэл тавигдлаа

Гангийн цогцолбор барих төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах олон улсын нээлттэй сонгон шалгаруултад 5 аж ахуйн нэгж хүсэлт өгчээ. Шаардлага хангасан 2 ААН-д хураангуй жагсаалтад орсныг баталгаажуулан урилга хүргүүллээ.

41.Шатахууны үнийн өсөлтөөс хамгаалав

АИ-92 автобензин болон дизель түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг 6 сарын хугацаанд чөлөөлснөөр шатахууны үнийн огцом өсөлтөөс сэргийлж, хэрэглэгчдэд 1.8 их наяд төгрөгийн дарамт учрахаас урьдчилан сэргийлэв.

42. “Нутагтаа эзэн-100:1000” төсөл эхлүүллээ

2026 онд 17 аймгийн 25 суманд 100 га талбайд тэжээлийн ургамал тариалах “Нутагтаа эзэн-100:1000” төсөл эхлүүлэв.

43.Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн төсөл эхлүүллээ

Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах урилгыг 20 гаруй улсын 55 компанид хүргүүлж, 2 үе шаттай олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнд БНХАУ-ын “NFC” компани шалгарч, хэлэлцээг эхлүүлэв.

44.Байдрагийн УЦС төслийг эхлүүлнэ

“Байдрагийн УЦС" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр эхлүүлж, 2030 онд дуусгана. 30 жилийн гэрээгээр хэрэгжих 53.3 сая ам.долларын өртөгтэй уг төсөл 16 жил хүлээгдсэн.

45. “Нүүрс-пиролизын үйлдвэр”-ийн төслийг эхлүүллээ

“Нүүрс-пиролизын үйлдвэр” барих төслийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Төслийг хэрэгжүүлснээр 422 ажлын байр, 1 жилд 600 сая тонн хагас кокс түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50-60 %-иар бууруулах, түлшний татаас, импортын хагас кокст жил бүр зарцуулдаг 200 гаруй тэрбум төгрөг дотооддоо үлдэх боломжийг бүрдүүллээ.

46.Төрийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөв

Төрийн 7000 гаруй байгууллага 4 төрлийн баримт бичгийг жилд 7 удаа тайлагнаж байсныг 2 удаа болгож цөөллөө

47.Өрхийн эмчийг 38 төрлийн тайлан бичих ажлаас чөлөөллөө.

48.Эмч, ажилтны цалингийн будилааныг залруулав

39 мянган эрүүл мэндийн салбарын ажилчдын үндсэн цалинг 1-ээс 4 дүгээр сард 30 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл цалинг нэмж тогтоосон цалингаас тооцож олгож эхэлсэн.

49.Багш нарын цалинг чөлөөллөө

91 мянган багш багш, ажилтны үндсэн цалингийн доод хэмжээ шинэчлэгдэж, нэмэгдэл болон нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас тооцож, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын өр төлбөрийг шийдвэрлэсэн.

50.Эмийн зохицуулалт

600 орчим хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас 247 эмийг хасав. Ард түмний өргөн хэрэглэдэг эмийг нэмэхээр ажиллаж байна.

51.Монголчууд эмээ дэлхийн түвшинд хянадаг боллоо

Эмийн үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орж, Монголд худалдаалагдаж буй эмийн чанарт шинжилгээ хийж эхлэв.

52.Багачууд эрт илрүүлэгт хамрагддаг болов

Ирэх 9 дүгээр сарын 01-ээс цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулахаар шийдвэрлэв.

53.Хүүхдийн төлөө үндэсний аян эхэллээ

 “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний аянг эхлүүлж, Сүхбаатарын талбайн дэргэдэх Хотын захиргааны барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болголоо.

54.Баялгийн сангийн 1 %-ийн зарцуулалт

“Чингис хаан үндэсний баялгийн сан нэгдэл” ХХК-ийн татварын 1 хувийн чөлөөлөлтөөр Спортын төв ордны барилгын шинэчлэлийг хийхээр шийдвэрлэв.

55.Хандгайт хүүхдийн зусланг дахин сэргээж эхэллээ

ОХУ-тай хэлэлцээр хийснээр “Хандгайт” хүүхдийн зусланг Монголын талд шилжүүлэн авах ажил эхлэв.

56.Хүнд аюултай эрсдэлийн аюулыг арилгав

Ерөнхий сайдын албан даалгавраар уул уурхайн үйл ажиллагаанд анх удаа улсын үзлэг хийж эхлэв. 13,500 зөрчил илрүүлж 7,000 зөрчлийг газар дээр нь арилгуулав.

57.Хүнд даацын автозамын ажлыг эхлүүлэв

Чойр, Замын-Үүд чиглэлийн хоёр эгнээ хүнд даацын 435,6 км авто замын ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөөс хөрөнгө гаргахгүйгээр барих ажлыг эхлүүлэв.

58.Төрийн өмчит компаний сайн засаглал хэрэгжиж эхлэв-I

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдаж, зөвхөн 5 үндэслэлээр ТӨК байгуулах хуулийн хэрэгжилтийг хангуулж эхлэв.

59.Төрийн өмчит компаний сайн засаглал хэрэгжиж эхлэв-II

-Төрийн болон орон нутгийн өмчит компанид улс төрийн нөлөөллөөс ангид мэргэшсэн, гүйцэтгэлд суурилсан удирдлагын тогтолцоонд шилжинэ.

-Мэргэжлийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тоог нэмж, шийдвэр гаргалтад мэргэжлийн байрь суурь, нөлөөллийг ихэсгэх ажил эхлэв.

60.Төрийн өмчит компаний сайн засаглал хэрэгжиж эхлэв-III

Төрийн өмчит компанийн хангалтгүй ажилласан захиралд хариуцлага тооцож, цалинг 53 %-иар бууруулахаар шийдлээ.

61.Төрийн өмчит компаний сайн засаглал хэрэгжиж эхлэв-IV

Төрийн өмчит компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг багц болгон хөрөнгө удирдуулах урилгыг олон улсын шилдэг 12 компанид хүргүүлэв.

62.Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийг нээлээ

 2020 оноос хойш гацаад байсан Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн харьяа 5 давхар “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг нээлээ. Тус төв жилдээ 30 гаруй мянган иргэнд үйлчилгээ үзүүлнэ.

63.Чингис хаан баялгийн сан

“Эрдэнэс Монгол” нэгдэлийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болгон өөрчлөн зохион байгуулж, хөрөнгө удирдлагын мэргэжлийн институци болох суурь тавигдлаа. Үндэсний хөрөнгө оруулалтын платформ болох эхлэл тавигдав.

64.Зунжингаа нээлттэй спорт заалууд

Зуны хугацаанд сургуулийн спорт заалуудыг нээж, хүүхэд, залуус чөлөөт цагаа аюулгүй, идэвхтэй өнгөрөөх боломжийг олгов.

65.Гэрт ойрхон сургуулийн тоог нэмэгдүүлж эхэллээ

Төсвийн хөрөнгө оруулалт нэмэхгүйгээр богино хугацаанд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажлыг нийслэлийн “Оюуны ундраа” сургуулиас эхэллээ.

66.Боловсролын зээлийн сангийн менежментийг шинэчиллээ

Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгон үйл ажиллагааны менежментийг өөрчлөхөөр шийдвэрлэв.

67.Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг оновчлов

Өрхийн эмнэлгийн санхүүжилтийн хүртээмж 65% байсныг бодитоор үйлчлүүлсэн иргэний мэдээлэлд суурилдаг болгосноор давхар зардал гарах нөхцөлийг хааж, үргүй зардлаас чөлөөлөв.

68.Малын эмийн хууль бус худалдааг зогсоов

Малын эмийн хууль бус худалдааг зогсоож, 189 сая төгрөгийн бүтээгдэхүүн хураан авч, зөвшөөрлийг цуцлав.

69.Хөдөө аж ахуйн экспортыг гацааг чөлөөллөө

Монгол Улс болон ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулж, ХАА-н экспорт хийх гацааг чөлөөлөв.

70.Улаанбаатар хотын эдийн засгийн тусгай бүс

Улаанбаатар хотын хойд бүсийн гэр хорооллын хэсэгт “Эдийн засгийн тусгай бүс” байгуулах замаар бизнес, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

71.Эрдэм шинжилгээний байгууллагуудын чөлөөлөлт  

Судалгааны ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлвэл тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөгдөх эрх зүйн орчныг бүрдүүлэв.

72.Төв Азийн хэлэлцээр эхэллээ

Төв Азийн 9 улстай худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээг албан ёсоор эхлүүллээ. Хэлэлцээрийн үр дүнд тарифын бус саад тотгор буурч, хил, гааль, ложистикийн үр ашиг сайжран, экспортын төрөлжилт, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

73.Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв

 ”Bpifrance” банкны экспортын зээлийн санхүүжилтээр Монгол Улсад “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв” байгуулна.

74.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн дэмжлэг эхэллээ

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор татварын дэмжлэг үзүүлэх мэдээлэл, технологийн 92 нэр төрлийн ажил, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газраас батлав.

75.Шилэн кабелийн сүлжээг өргөтгөв-I

Шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй Төв аймгийн Баян-Өнжүүл, Баянжаргалан, Мөнгөнморьт, Булган - Хутаг-Өндөр сумдыг холбож нийт 283 км, Ховд - Улаангом чиглэл 96.7 км, Говь-Алтай - Цагаанхайрхан чиглэл 109.8 км, Булган-Мөрөн чиглэл 159.9 км нийт 366.4 км газрын шилэн кабелийн угсралт суурилуулалт хийж, дамжуулах сүлжээг өргөтгөсөн.

76.Шилэн кабелийн сүлжээг өргөтгөв-II

Улаанбаатар хот, аймгийн төв, 281 сум нийт 312 байршилд өндөр хурдны шилэн кабелийн сүлжээний дамжуулах байгууламжийн хүчин чадлыг 10 дахин нэмэгдүүлж, 10Гбит/сек-д хүргэлээ.

77.Эрсдэлийн удирдлагыг сайжруулав

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй осол, аюул, эрсдэлийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх зорилгоор

”E-mongolia”

 “E-kids” платформын “Эрсдэл мэдэгдэх” цэс

Засгийн газрын “11-11” төвөөр дамжуулан 413 эрсдлийн мэдээлэл хүлээн авснаас 272-ыг шийдвэрлэв.

78.Цахим тоног, төхөөрөмжийг чөлөөллөө

Үндэсний хиймэл оюуны хөгжлийг дэмжиж, дата төв, хиймэл оюун ухааны төвийн тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг 100 хувь хөнгөлөх хуулийн төслийг боловсруулж, батлууллаа.

79.Эрчим хүчний салбарт хуримтлагдсан өрөөс чөлөөлөв

Эрчим хүчний салбарт хуримтлагдсан өрөөс чөлөөлж, Хөгжлийн банкны зээл төлөх хугацааг 60 сар болгож сунгав. 2029 оноос татаасгүй ажиллана.

80."Цахилгаан хэрэглэгч" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ

"Цахилгаан хэрэглэгч" аппликейшныг хэрэглээнд нэвтрүүллээ. Техникийн нөхцөл олгох хүсэлтийг 24/7 цагаар авдаг цахим систем www.itc.energy.mn нэвтрүүлэв.

81.Төрийн үйлчилгээг хялбаршууллаа

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үнэлгээний тогтолцоог оновчлон, төрийн үйлчилгээг хялбаршууллаа.

82.Уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуулийг баталлаа

рчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, зам тээвэр, санхүү, төсөв зэрэг хөгжлийн бүх салбарыг хамарсан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг нэгдсэн бодлоготой боллоо

-Сингапур, Швейцарьтай байгуулсан карбон кредит солилцох хэлэлцээр хэрэгжиж эхэллээ.

83.Ногоон зээлийн жагсаалт батлагдлаа

"Ногоон зээлд хамрагдах бүтээгдэхүүний жагсаалт, зээлийн хүүгийн хувь хэмжээ"-г баталж, иргэдэд 14 нэр төрлийн бүтээгдэхүүнд жилийн 6 %, ААН, байгууллагад 15 нэр төрлийн бүтээгдэхүүнд жилийн 8 %-ийн хөнгөлөлттэй олгоно.

84.Эрсдэлийг арилгах ажил үргэлжилж байна

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар 7,844 объектод шалгалт хийж, 14,977 зөрчлийг илрүүлж, 11,999 орчим эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

85.Төрийн үйлчилгээг хялбарчлав 

Виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийн бүх төрлийн үйлчилгээг бүрэн цахимд шилжүүлснээр өдөрт 240–520 иргэн биечлэн ирдэг байсан нь 5–8 болж буурлаа.

86.Иргэдийн нийгмийн баталгаа сайжрав

Нийгмийн хамгааллын хэлэлцээртэй улсын тоо 8 болж, хилийн чанадад ажиллаж буй монгол иргэдийн нийгмийн баталгаа сайжрав.

87.Цалин, хөлсний нэгдсэн тогтолцоонд шилжүүлнэ

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” байгууллаа. Бага орлоготой иргэдийг хамгаалах, хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, цалин хөлсний нэгдсэн тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын бодлогын шинэчлэл хийх асуудлуудыг тусгав.

88.Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Инженерийн дэд бүтцийн хамгийн том төсөл болох өдөрт 250 мянган м.куб бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай, шинэ "Төв цэвэрлэх байгууламж" ашиглалтад оров.

89.АМНАТ орох орлогыг нэмэгдүүллээ

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хийлээ. Уул уурхайн олборлолт хийгдэж байгаа аймаг, сумдад АМНАТ-өөс түлхүү хуваарилж, орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлж, 15 хувь болголоо.

90.Газрын тосны салбарыг гацаанаас гаргалаа

Газрын тосны тухай болон бусад холбогдох хуульд өөрчлөлт оруулан, газрын тосны салбарыг гацаанаас гаргаж, үндэсний нефть боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн баталгааг нэмэгдүүлэв.

91.Аялал жуулчлалын хөгжлөөр дэлхийд өндрөөр үнэлэгдлээ

Аялал жуулчлалын өсөлтөөр дэлхийд 4, Ази-Номхон далайн бүсэд 2 дугаарт эрэмблэгдэв. Аялал жуулчлал өмнөх оноос 39%-иар өслөө.

92.Тост, Тосон бумбаа хамгаалалтад авлаа

Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээ”-нд бүртгэн баталгаажуулав.

93.Нисэхийн салбарыг олон улсын аудит өндрөөр үнэллээ

Монгол Улс ICAO-ийн USOAP-CMA бүрэн хэмжээний аудитад дэлхийн болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын дундаж үнэлгээнээс өндөр үзүүлэлттэй үнэлэгдэв. Иргэний нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо болон агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах тогтолцоо нь олон улсын стандарт, шаардлагыг хангаж байгааг баталгаажууллаа.

94.Цахилгаан машинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Байгальд ээлтэй тээврийг дэмжих зорилгоор 100 хувь бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон туулах зай уртасгагчтай цахилгаан автомашинуудад (EREV) ногоон өнгийн улсын дугаар олгож, хотын дугаарын хязгаарлалтаас чөлөөллөө.

95.Салбар бүр нийтлэг эрх ашгаа хамгаална

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор бүртгэх журмыг Засгийн газраас баталж, салбар бүрт нийтлэг эрх ашгаа хамгаалж, мэргэжлийн хөгжлөө дэмжих нэгдсэн холбоо бий болох нөхцлийг бүрдүүллээ.

96.Стандартуудыг олон улсын шаардлагад нийцүүлнэ

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүллээ.

2022 онд барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарын нийт 2,004 стандартад хийсэн үнэлгээгээр 1,036 нь олон улсын шаардлагаас хоцорсон нь тогтоогджээ.

97.Тариалан эрхлэгчдээ дэмжиж эхэллээ

Тариалангийн тогтвортой хөгжлийн аяны хүрээнд 130.0 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийн санхүүжилтийг 70.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэв.

98.Их өгөгдлийг ашиглаж эхэллээ

Төрийн их өгөгдлийг нэгтгэн боловсруулж, төрийн албан хаагчдыг өгөгдөлд суурилсан бодлого боловсруулж, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх зорилгоор “е-cabinet dashboard”-ыг нээж, 227,000 төрийн албан хаагчид ашиглах эрх нээв.

99.Давхардсан тайлангаас чөлөөллөө

Төрийн албан хаагчийн тайлангийн нэгдсэн системд хиймэл оюуны агент холбож, үйл ажиллагаа, процессын мэдээ, мэдээллийг бэлтгэх боломжийг бүрдүүлснээр олон давхардсан тайлан гаргах ажлаас төрийн албан хаагчдыг чөлөөлөв.

100.Хил холболтын цэгүүдийг БНХАУ-тай тохирлоо

“Замын-Үүд-Эрээн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хүрээнд автозамын гол гарцын хил холболтын цэгүүдийг хоёр тал тохиролцлоо.

Тус бүсийг

-Хүнд, хөнгөн аж үйлдвэр

-Худалдаа, үйлчилгээ,

-Тээвэр логистик

- Аялал жуулчлал гэсэн чиглэлээр хөгжүүлнэ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.