Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх  Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, тэмээн сүргийн тоог тогтмол өсгөн, үүлдэр, ашиг шимийг нь сайжруулахад онцгой анхаарч, хурдан удамтай, нутгийн шилмэл омгийн торгон сүрэг бүхий “Ламын гэгээний жижиг улаан” үүлдэр бий болгож, ноос, сүүний чиглэлээр дагнан үржүүлэн, тэмээний сүүг хүн амын хоол, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болгон, эмчилгээ, сувилгааны зориулалтаар уламжлал, шинэчлэлийг хослуулсан технологиор боловсруулж, залуу хойч үедээ сурган өвлүүлж, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд тогтмол нийлүүлж буй Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин, Гавьяат малчин, Алдарт уяач Цэдэнгийн Шинэн,
  • Уул уурхайн үйлдвэрлэлээс орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үр ашгийг өсгөх, зардлыг бууруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болон нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Зөвлөх инженер, доктор Гэлэнгийн Ёндон нарт хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
737369973 1061950076524715 4056846024370237065 n 1024x683
Ардын багш цолоор:
  • “Технологийн дээд сургууль, Хүнс, технологийн политехник коллежийн Удирдах зөвлөлийн дарга, зөвлөх багш, Гавьяат багш, доктор, профессор Баасанжавын Барамсай,
Ардын жүжигчин цолоор:
  • Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын ерөнхий удирдаач асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан,
Ардын уран зохиолч цолоор:
  • Зохиолч, яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Айлтгүйн-Төмөр-Очир,
739264300 27764625646501482 6040197549199650281 n 1024x683
734783274 1703974637322783 38189103059355619 n 1024x683
741265706 1527710654967390 3536786641266096623 n 1024x683
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУА-ийн гишүүн, Монгол анагаах ухааны академийн үндэслэгч гишүүн, “Ач” анагаах ухааны их сургуулийн Төгсөлтийн дараах сургалт судалгааны албаны дарга, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Бадрахын Бурмаажав,
  • МУИС-ийн Инженер технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн профессор, доктор Ням-Осорын Батхүү,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Мөнгөн мод сургалтын төв”-ийн уран дархны багш, зураач Намсрайн Баатаржав,
  • “25 дугаар суваг” телевизийн улс төрийн тоймч, сэтгүүлч Ганбатын Мөнхтуул,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • “Барс групп”-ын Ерөнхийлөгч, “Монгол шуудан” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Чүлтэмийн Амарбаатар,
Гавьяат багш цолоор:
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, доктор Чулуунбатын Нарантуяа,
Гавьяат жүжигчин цолоор:
  • “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, “Би продакшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Төрийн соёрхолт Доржсүрэнгийн Болд,
  • “Камертон” хамтлагийн гишүүн, дуучин, “Хос дэлхий” ХХК-ийн захирал Ламжавын Ган-Эрдэнэ,
Хүний гавьяат эмч цолоор:
  • “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч Доржпүрэвийн Амаржаргал,
Гавьяат тамирчин цолоор:
  • Улсын аварга, Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Сургалт, арга зүйн төвийн дарга, хурандаа Гунаажавын Эрхэмбаяр,
  • Холимог тулааны тамирчин, Боксын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн WBC холбооны мутай боксын аварга, Монгол Улсын MFC холбооны аварга Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Ханбогд кашмер” ХХК-ийн үйлдвэр хариуцсан захирал Загдрагчаагийн Ууганбаяр,
  • “Сод Монгол групп” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Нямаагийн Бямбажав,
  • “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ахмад инженер, “ДСБ нөхөрлөл”-ийн зөвлөх инженер Дашзэвэгийн Батцэрэн,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Таван толгой” ХК-ийн Нүүрсний уурхайн уурын зуухны ахмад механик Балжирын Батсайхан,
Гавьяат нисгэгч цолоор:
  • “МИАТ” ТӨХК-ийн Нислэгийн хэлтсийн “Бойнг 767-300” агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Пүрэвийн Баатар,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Эрдэнийн гоёл” ХХК-ийн захирал, зураач, дархан Ядмаагийн Эрдэнэбаяр,
  • Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаяр,
Сүхбаатарын одонгоор:
  • “Монгол кино нэгтгэл”-ийн Баримтат кино зургийн дарга асан, Соёлын гавьяат зүтгэлтэн Нямаагийн Бямбажав,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • ШУТИС-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Хадхүүгийн Жаргалсайхан,
  • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Баастын Батмэнд,
Алтан гадас одонгоор:
  • Дархан-Уул аймгийн Сурын холбооны тэргүүн, нум сум урлаач, Тод харваач, спортын мастер Баатарын Наранболд,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Ойн газрын Ойн хэлтсийн дарга Гомбосүрэнгийн Бат,
  • Монгол-Солонгосын политехникийн коллежийн захирал Эрдэнийн Түмэндэмбэрэл,
  • Улсын харцага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин, дэд хурандаа, Олон улсын хэмжээний мастер Төрөөгийн Баасанхүү
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Хотын стандарт, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Эрдэнэцогтын Сувд-Эрдэнэ,
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн их эмч Гэрэлтийн Гантөмөр нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө. Мөн удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.

738330352 3582712491881633 9052601750731943609 n 1024x683

735776052 1725338348503743 8252745044566484979 n 1024x683

736700060 1010221298310142 5149263872369727515 n 1024x683

738903943 1052800280515179 2613653635715844407 n 1024x683

739024650 1704092220492472 3838430007431883457 n 1024x683

740333471 1023338307100096 9108490165557907050 n 1024x683

737369973 1566709678503090 7278172398674103541 n 1024x683

738853743 2118635318715256 5642070697047145011 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.