Шүүгч зөвхөн биднийг хожигдолд хүргэсэнгүй, тэр бүхэл бүтэн Египет үндэстнийг дээрэмдлээ

Шүүгч зөвхөн биднийг хожигдолд хүргэсэнгүй, тэр бүхэл бүтэн Египет үндэстнийг дээрэмдлээ

Өчигдөр шөнө (Улаанбаатарын цагаар 7-р сарын 8-ны 00:00 цагт) болсон 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ийн шатанд Египетийн шигшээ баг Аргентинд 3:2 харьцаагаар харамсалтайгаар хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ. Тоглолтын дараах нөхцөл байдал шүүгчийн шийдвэрүүдтэй холбоотойгоор маш их маргаан дагуулсан бөгөөд багийн төлөөллүүд дараах байр суурийг илэрхийлжээ.

Египетийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хоссам Хассан тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр шүүгчдийг маш хурцаар шүүмжилж, Лионель Месси болон Аргентины шигшээ багт илт давуу тал олгосон гэж буруутгасан байна. Тэрээр:

"Үр дагавар нь ямар байхаас үл хамааран би бодсоноо хэлнэ. Энэ тоглолтыг илт будлиантуулсан бөгөөд бүх дэлхий үүнийг харлаа. Хэрэв тэд Аргентиныг аварга болгохыг ингэж их хүсэж байгаа юм бол бусад багуудыг энд ирж оролц гэж дуудах ямар хэрэг байсан юм бэ?"

Тоглолтын дараа Египетийн шигшээ багийн тоглогч, ялангуяа маргаантайгаар гоол нь хүчингүй болсон Мостафа Зико хэвлэл мэдээллийнхэнд маш бухимдалтайгаар сэтгэгдлээ хуваалцсан байна. Тэрээр VAR-ийн шийдвэр болон шүүгчийн үйл ажиллагааг хатуу шүүмжилж, дараах зүйлийг хэлжээ:

"Шүүгч зөвхөн биднийг хожигдолд хүргэсэнгүй, тэр бүхэл бүтэн Египет үндэстнийг дээрэмдлээ. Бид талбай дээр эцсээ хүртэл тэмцэж, бүхнээ зориулсан. Гэтэл бидний хөдөлмөрийг ийм шударга бус шийдвэрүүдээр үгүй хийсэнд итгэж чадахгүй нь. Миний оруулсан гоол ямар ч асуудалгүй, дүрэм зөрчөөгүй цэвэр гоол байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шиг ийм том тайзан дээр ингэж илт нэг талыг барьсан шүүлттэй нүүр тулсандаа маш их харамсаж байна."

Түүний энэхүү үг нь Египетийн хөгжөөн дэмжигчид болон хөлбөмбөгийн ертөнцөд шүүгчийн шударга байдлын талаарх маргааныг улам бүр дэвэргэж, цахим сүлжээнд хүчтэй шүүмжлэл өрнөх шалтгаан болсон юм.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М
Марташгүй 16 цаг, 12 минут
Үнэнг хэлсэн бн аргёнтинии бүх тоглолт шүүгчдиин илт нөлөөлөлтэй бсан ухраагаад үзээрэй