Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Б.Пүрэвдагва: “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн газар чөлөөлөлтийн асуудлыг шуурхай шийднэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үерийн эрсдэлтэй байршлуудад ажиллах үеэрээ “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн барилга угсралтын ажилтай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар усан сангийн байгууламжийн газар шорооны ажил 30 хувьтай, далангийн угсармал төмөр бетон хавтангийн үйлдвэрлэл 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан “Тус ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулж байна. Энд амьдарч буй айл өрхүүдэд газрын гэрчилгээ байхгүй учир нөхөх олговор өгөх боломжгүй байгаа юм. Ингээд нүүхгүй байгаагаас ажил удааширч байна” гэлээ.  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва

“Нийслэлд найман цэгт ус ихээр тогтсон байдалтай, үерийн эрсдэлтэй байна. Энэхүү таван шатлалт хуримтлуурын санг хийснээр үерийн эрсдэлээс бий болох 2.4 их наяд төгрөгийг хэмнэх юм. Эхнийхийг нь энэ жил хийгээд дуусна. Энэ байршилд газар чөлөөлөлтийг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгоно. 10, 20 айлын асуудал эргээд 10, 20 мянган өрхийн асуудал болж болохгүй. Хотын төв тэр чигтээ эрсдэлд орно гэсэн үг юм. Үерийн эрсдэл байгаа учир бүх хүчээ дайчлан ажиллана”

гэлээ.

6a4db3ef0e1ea02d0ac510a6

6a4db3f50e1ea02d0ac510a7

6a4db3f90e1ea02d0ac510a8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.