Үерийн ус зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж, авто замын хөдөлгөөнийг 09:00 цагт бүрэн нээлээ.

Үерийн ус зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж, авто замын хөдөлгөөнийг 09:00 цагт бүрэн нээлээ.
Үерийн ус зайлуулах ажлыг шуурхай зохион байгуулж, авто замын хөдөлгөөнийг 09:00 цагт бүрэн нээлээ.
2d105fa8990a4963a252aaa4f2f4713f
2026 оны 7 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсан, авто замын хөдөлгөөн түр хугацаанд саатсан нөхцөл байдал үүссэн бөгөөд нөхцөл байдалтай холбогдуулан
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 алба хаагч, 8 ус соруулах помп, 6 техник хэрэгсэл, 8 бохир соруулах автомашиныг дайчлан ажиллаж, нийт 310 тонн үерийн усыг соруулж, зайлууллаа.
01536951f5b34ce6bd81f156021f096c
Мөн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 45 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр лаг шавар цэвэрлэх, угаах ажлыг гүйцэтгэж халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгууллаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, дүүргийн Менежер Гомбосүрэн нар газар дээр нь ажиллаж, холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авлаа.
a1f1de271d49425fa7b4dcb833472042

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.