МАН Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн намын гишүүдээ хүлээн авч байна

МАН Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан нийслэлийн намын гишүүдээ хүлээн авч байна

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Ардын Нам Хүй долоон худагт намын гишүүддээ зориулсан хүндэтгэлийн уулзалт, хүлээн авалтыг долдугаар сарын 8-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ хугацаанд нийт 10 мянга орчим намын гишүүдийг хүлээн авч, уулзахаар төлөвлөж байна. 

Хүндэтгэлийн уулзалтын эхний өдөр Чингэлтэй дүүргийн Монгол Ардын Намын хорооны 500 гаруй гишүүнийг хүлээн авч уулзлаа.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Ж.Батсайхан, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Н.Бямбагэрэл болон бусад намын удирдлагууд оролцов. 

adee96e7 7aa1 4d13 98e3 6b4e10903f7c

Хүндэтгэлийн уулзалтыг МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл нээж үг хэлэхдээ Монгол Ардын Намын журмын нөхөд, ахмад буурлууд болон нийт гишүүддээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг дэвшүүлж, Монгол Ардын Намын даргын мэндчилгээг уламжиллаа. 

e8fdd5c7 b4e4 4637 becb eaa91e1fbc13

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлаас хойш хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд болон Засгийн газрын эхний 100 хоногийн онцлох үр дүнг танилцууллаа.

f63b23c0 cd76 4233 80f2 3ef066725785

Тэрбээр Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” бодлого нь дараах дөрвөн үндсэн чиглэлд төвлөрч байгааг онцлов.

 Үүнд:

-        Эрх чөлөөний чөлөөлөлт: Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;

-             Ногоон чөлөөлөлт: Сэргээгдэх эрчим хүч, байгалийн баялгийн давуу талаа ашиглан эдийн засгийг       төрөлжүүлэх;

-          Авлигын эсрэг чөлөөлөлт: Хүний оролцоог багасгаж, технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэх;

-           Эрх зүйн чөлөөлөлт: Хөдөлмөр эрхлэгчид, бизнес эрхлэгчдэд тулгардаг эрх зүйн саад бэрхшээлийг арилгах.

Мөн Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрын хэрэгжүүлсэн онцлох бодлого, арга хэмжээ, үр дүнгийн талаар намын гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, намын хүндэт гишүүдийг шагнаж, урамшууллаа. 

a157c239 a7ba 4139 ba0b 60f683ef18fe

ec56c41c 5ab1 4abd a85f 13be19147e1e

7a1f3262 fe24 45c2 ab91 90221d3bf844

21b83c05 5267 4c39 ad9d 8b1b17cda1c9

00551ae4 35d5 45fc a176 aeaa98fb1c96

d72db8e9 f5b9 4256 82b5 f82d685bfa16

bccde477 d14a 494e 9f63 fc8ed83f1f42

313496a1 d6a4 4d68 af2f 13a78702b149

5efaf7e5 7d50 4571 a167 192b21464be1

0111000e 6432 44b9 a6b4 1810ea446efb

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.