Бүгд найрамдах Солонгос Улсын тухай...
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ. Түүний айлчлалыг угтан БНСУ-ын талаарх мэдээллийг танилцуулж байна.
БНСУ нь 51 сая 690 мянган хүн амтай. Нийт хүн амын 50.5 хувь эмэгтэй, 49.5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Хүн амын өсөлт -0.1%. Дундаж наслалт 83 нас. Нийт хүн амын 6% буддист, 39% протестант, 13% католик шашинтан эзэлдэг байна.
БНСУ нь 17 нэгжээс бүрдэх бөгөөд 6 хот, 1 бие даасан хот, 6 мужаас бүрддэг Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс юм.
Ерөнхийлөгч И Жэ Мён /2025 оны 06 дугаар сарын 04-нд тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон/ Ерөнхийлөгчийг ард түмнээс бүх нийтийн, эрх тэгш, шууд, нууц санал хураалтаар сонгодог. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил бөгөөд улиран сонгогдох эрхгүй.
Хууль тогтоох дээд байгууллага нь Үндэсний Ассамблей. БНСУ-ын Үндэсний Ассамблейн 22 дахь удаагийн ээлжит сонгууль 2024 оны 04 дүгээр сард явагдаж, “Ардчилсан нам” ялсан юм.
Солонгосын нутаг дэвсгэрээс олдсон хуучин чулуун зэвсгийн үеийн олдвороос үзвэл 500 мянган жилийн өмнөөс өнөөгийн Солонгосын хойг дээр хүн амьдарч байжээ. Солонгос үндэстэн гарал, үүслээрээ монгол гарлын тунгус үндэстэнд хамаардаг бөгөөд солонгос хэл нь турк, монгол, япон, тунгус зэрэг хэлний хамт Алтай хэлний бүлэгт багтдаг гэж үздэг.
МЭӨ IV зуунд Хятадын төмрийн соёл нэвтрэн орсноор хөгжлийн үе шат эхэлж улмаар МЭӨ IV-II зуунд Манжуур болон Солонгосын хойгт олон жижиг улс байгуулагдсан. Мөн Хойд Манжуурын Сунгари голын ай саваар Бүёо, Хан мөрний урдуур Чин улсууд бий болов. Хожим нь Чин улс хойгийн өмнө зүгт Махан, Пенхан, Чинхан гэсэн 3 хэсэгт хуваагдсан. МЭӨ I зууны орчим Когүрё, Пэгжэ, Шилла гэсэн 3 улс байгуулагдав.
660-676 онд Шилла нь Когүрё, Пэгжэ хоёрыг эзэлж нэгдсэн Шилла улсыг байгуулсан. Үүнээс хойших Солонгосын түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлыг дурдвал:
|
668-935 |
Нэгдсэн Шилла улсын үе /нийслэл Кёнжү/ |
|
918-1392 |
Гурё Улсын үе /нийслэл Кэсон, одоо БНАСАУ-ын нутаг/ |
|
1392-1910 |
Чусон Улсын үе /нийслэл Сөүл/ |
|
1592-1598 |
Японы эзлэн түрэмгийллийн үе |
|
1910-1945 |
Японы колоничлолын үе |
|
1948 |
БНСУ байгуулагдсан |
|
1950-1953 |
Солонгосын дайны үе |
|
1991 |
БНСУ, БНАСАУ НҮБ-ын гишүүнээр тус тус элсэв |
|
2000.06.15 |
БНСУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалт Пёньянд болов |
|
2007.10 |
БНСУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалт Пёньянд болов |
|
2018.02 |
Пёнчаны олимпод хоёр Солонгос нэг тугийн дор жагсав |
|
2018.04,05 |
БНСУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалт Панмүнжомд болов |
|
2018.09 |
БНСУ, БНАСАУ-ын дээд түвшний уулзалт Пёньянд болов |
Зүүн Ази дахь Солонгосын хойгийн өмнөд хэсэгт оршино. Зүүн талаар Япон тэнгис, баруун талаар Шар тэнгисээр хүрээлэгдсэн. 38-р өргөргийн 238 км газраар Умард Солонгосоос тусгаарлагддаг. Газар нутгийн 63 хувийг уул толгод, ой мод эзэлдэг.
Дотоодын нийт бүтээгдэхүүн:
|
2023 он |
1.71 их наяд ам. доллар |
|
2024 он |
1.86 их наяд ам. доллар |
|
2025 он |
1.88 их наяд ам.доллар |
2024 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ 36,238 ам.доллар байна. И Жэ Мён Ерөнхийлөгчийн Засгийн газар 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-г 40,000 ам долларт хүргэхээр зорин ажиллаж байна.
2024 оны байдлаар нэг хүнд ногдох ДНБ 36,238 ам.доллар байна. И Жэ Мён Ерөнхийлөгчийн Засгийн газар 2028 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 40,000 ам долларт хүргэхээр зорин ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.