БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа

БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг хүлээн авч уулзлаа 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Хань Хай-г хүлээн авч уулзлаа. 

Монгол, Вьетнамын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, түүний дотор Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд энэ айлчлал чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр хэллээ.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-т Вьетнамын Морьт цагдаагийн хороонд албан үүргээ гүйцэтгээд ирсэн монгол морьд оролцож, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны үнэ цэнийг ард иргэдэд сурталчлан таниулах гэж байгааг тэмдэглэлээ. 

IMG 7ea4f61618b5e949eedad8b696025c49 V 1024x683Талууд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Вьетнам Улсад, Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнд улс төрийн итгэлцэл улам бүр бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.  

Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон асуудлуудыг бодит үр дүнд хүргэх, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь нийтлэг зорилт гэдэгт санал нэгдлээ. 

Цаашид хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр, дижитал шилжилт зэрэг салбарт идэвхтэй хамтрах боломж байгааг талууд тэмдэглэж, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

IMG 513d15314f944d08bd15c7d6f30673cc V 1024x683IMG 14ea1bf085ed16793d7d1900256df765 V 1024x683IMG 2e577133fd115fb0a697471ed5013f4d V 1024x683IMG c01fff1059de1fdeefc87844a6bafb69 V 1024x683IMG 072b1b09764e92e42fe5be5b54fbdf40 V 1024x683IMG 39c83eda538445073562e91be88ac58c V 1024x683IMG 00e65c8ebe9f2b433b4975cd1e0535e0 V 1024x683IMG c3563245ff691362b184544074f082e8 V 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.