“Дэлхийн адууны өдөр”-ийн хүрээнд "Айраг" фестивалnийг Хүй долоон худагт зохион байгууллаа
Монголчуудын уламжлалт үндэсний идээ айраг нь нүүдэлчдийн ахуй соёл, малчин түмний амьдралын хэв маягтай салшгүй холбоотой үнэт өв юм. Жил бүр "Айраг" фестивалийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн фестивалиар айраг эсгэх уламжлалт арга ухаан, айрагны соёл, хэрэглээг олон нийтэд таниулж, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн малчид нутаг нутгийн айрагны онцлог, уламжлалыг сурталчилсан юм.


Айрагны соёлын нэгээхэн хэсэг болох монголчуудын эртнээс уламжилж ирсэн дэмбээ наадгайг сэргээн сурталчлах "Дэмбээ” тэмцээн болж наадамчин олон оролцон хөгжилдлөө.


Оюун ухааныг сорих тоглоомыг аялгуулан дуулж хэлэлцдэг дэмбээ нь монголчууд бидний давтагдашгүй соёлын нэгэн өв билээ.



"Айраг" фестивалыг зохион байгуулсан : Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia, Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.