2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг Германд хүргэжээ
2026 оны Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өгчээ.
2026 оны Үндэсний их баяр наадмын үндэсний бөх, сурын харвааны нийт 80 сорьц, 17 аймаг, алслагдсан 3 дүүрэгт зохион байгуулагдсан орон нутгийн баяр наадмаас цуглуулсан 84 сорьцыг орон нутгийн цагаар 2026 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 19:30 цагт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry)-д амжилттай хүлээлгэн өгчээ.
Нийт 164 сорьцыг тээвэрлэх, лабораторид хүлээлгэн өгөх ажиллагаа нь Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчдын хөндлөнгийн хяналтын дор явагдаж, сорьцын бүрэн бүтэн байдал, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг Допингийн эсрэг үндэсний дүрэм болон холбогдох олон улсын стандартын дагуу ханган ажиллалаа гэж Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.