С.Амарсайхан: Түүхээрээ бахархаж, тангарагтаа үнэнч байцгаая!

С.Амарсайхан: Түүхээрээ бахархаж, тангарагтаа үнэнч байцгаая!
 
Цагдаа, дотоодын цэргийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлжээ.
 
Мэндчилгээ: 
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын түүхт 105 жилийн ойн баярын мэнд хүргэе! Монгол төрийн хууль ёс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн үе үеийн удирдлага, генерал, офицер, ахлагч, ахмад дайчид, нийт ажилтан, алба хаагчид, мөн тэдний ар гэр, үр хүүхдүүд Та бүхэндээ Цагдаа, дотоодын цэргийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
4266a0089f3c4565a05f30a1867f2929
 
Та бүхний өргөсөн тангараг, үнэнч зүтгэл, эр зориг, хариуцлага, хүнлэг сэтгэл Монгол төрийн хууль ёсны баталгаа, үндэсний аюулгүй байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын найдвартай түшиг байсаар ирсэн бөгөөд цаашид ч байх болно.
Монгол төрийн сүр хүч, хууль ёсны дархлаа болсон энэ эрхэм албаны нэр төр үеийн үед мандан бадарч, нийт алба хаагчид Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, албаны зам мөр дардан, гэр бүл тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.
 
Монгол төрийн хууль ёс үеийн үед бат бэх оршиг.
Монголын ард иргэд үргэлж амар тайван, аюулгүй аж төрөг.
Монголын цагдаа, дотоодын цэргийн алдар суу үеийн үед мөнхөд бадран мандах болтугай.
 
🇲🇳
🇲🇳
Түүхээрээ бахархаж, тангарагтаа үнэнч байцгаая!
cf34a6998f074e82a85acf056db7724a
 
ХҮНДЭТГЭСЭН:
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.