Зүүн аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Зүүн аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
ЦУОШГ: Өнөөдөр (2026.07.20) Дорноговь, Дорнод, Сүхбаатар, аймгийн нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иймд иргэд та бүхэн:
• Цаг агаарын урьдчилсан мэдээ, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авах
• Уулын ам, голын сайр, гуу жалга, нам дор газраар зорчихгүй байх
• Хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байх
• Болзошгүй эрсдэлтэй бүсээс урьдчилан холдож, аюулгүй байршилд байрлах зэргээр аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.