Аймгийн арслан Г.Батням: Манай аймгийн удирдлагууд тосож аваад ганц мөнгөн аяганд сүү дүүргээд угтаад авах хүн даанч харагдсангүй үнэхээр харамсалтай
Үндэсний их баяр наадамд Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав тав давж Монгол Улсын начин цолны болзол хангасан билээ. Үүний дараа Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат аймгийн арслан Г.Батням өөрийн цахим хуудсандаа нэг пост оруулжээ.
Аймгийн арслан Г.Батням:
Бусад аймаг шинэ цолонд хүрсэн залуусаа баярлуулаад л байгаа харагдах юм гэтэл манай аймгийн удирдлагууд тосож аваад ганц мөнгөн аяганд сүү дүүргээд угтаад авах хүн даанч харагдсангүй үнэхээр харамсалтай.
Манай аймаг шиг спортоо хаясан ийм газар олон битгий байгаасай.
Сонгууль болоод хэдэн поп дарга нь ирсэн бол хөгшин залуугүй улыг нь долоогоод уйлаад байгаа бүхнээ бариад зогсож байгаа нь лавтай онигоо цаашаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.