Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо

Тусгай замын автобус /BRT/ төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо. Тус төсөл нь хотын төв болон захын дүүргүүдийн хоорондын нийтийн тээврийн урсгалыг хурдан шуурхай, найдвартай, хүртээмжтэй болгох, нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Төслийн удирдах хорооны хуралдааныг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр даргалан, Тусгай замын автобус /BRT/ төслийн менежер Т.Чинбат танилцуулга хийлээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж, төслийн трасст нэмэлт өөрчлөлт оруулах зөвлөмжийг танилцууллаа.

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх Тусгай замын автобус /BRT/ төслийг Ард Аюуш өргөн чөлөө-Их тойруу-Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд нийт 12.9 км урт, 19 буудалтай тусгай замын автобусны шугам байхаар анх төлөвлөөд байсан бол өнөөдрийн хуралдаанаар төслийн трасст нэмэлт өөрчлөлт оруулах тухай зөвлөмжийг удирдах хорооны гишүүд дэмжиж баталлаа.

6a5f0b680e1ea02d0ac511f0

6a5f0b6d0e1ea02d0ac511f1

6a5f0b720e1ea02d0ac511f2

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.