Одоогийн байдлаар Christopher Nolan-ийн “The Odyssey” кино дэлхий даяар ойролцоогоор 282.5 сая ам.долларын орлого олоод байна

Одоогийн байдлаар Christopher Nolan-ийн “The Odyssey” кино дэлхий даяар ойролцоогоор 282.5 сая ам.долларын орлого олоод байна

The Odyssey” дэлхийн кино театруудаас 282.5 сая ам.долларын орлого оллоо Найруулагч Кристофер Ноланы шинэ бүтээл “The Odyssey” нээлтээ хийснээс хойш дэлхийн кино театруудаас 282.5 сая ам.долларын орлого цуглуулаад байна.

 Үүнээс АНУ, Канадын зах зээлээс 142.2 сая ам.доллар, харин олон улсын зах зээлээс 140.3 сая ам.долларын орлого олжээ. 250 сая ам.долларын үйлдвэрлэлийн төсөвтэй энэхүү бүтээл нь Ноланы хамгийн өндөр өртөгтэй кинонуудын нэгт тооцогдож байгаа юм. Гэхдээ киноны нийт орлого нь студийн цэвэр ашигтай тэнцэхгүй бөгөөд театрын орлого хуваарилалт, маркетинг, түгээлтийн зардлыг хасаж тооцдог.

Салбарын шинжээчдийн үзэж буйгаар ийм хэмжээний төсөвтэй кино бодит ашигтай болохын тулд дэлхий даяар ойролцоогоор 500–600 сая ам.долларын орлого олох шаардлагатай байдаг. Эртний Грекийн их тууль “Одиссей”-гээс сэдэвлэсэн уг кинонд Мэтт Дэймон, Том Холланд, Зэндаяа, Энн Хэтэуэй, Роберт Паттинсон зэрэг Холливудын одод тоглосон бөгөөд үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.