Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлагч нар, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаач, сонсогчдын төлөөлөл оролцлоо.

326c95dbfca742af95ab0a425af5326f

f217bf7bf1934e7b86a1dcd2700486e9

Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт судалгаа, мэдээлэл, зөвлөмж боловсруулах үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний томоохон байгууллага болон хөгжиж, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд бодит хувь нэмэр оруулах судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, бодлогын зөвлөмжүүдийг боловсруулан гаргах юм.

Тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудсыг нээнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

03a43dfe05664de697bbcfc87eb5e625

9fd022d6141b4355af574883878c6760

Мөн үндэсний аюулгүй байдлыг хангах бат найдвартай тогтолцоо бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг оновчтой нэвтрүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, аюулгүй байдлын болон эрсдэлийн үнэлгээгээр төр, засаг, цэргийн дээд удирдлагыг хангахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байгаагаа хэллээ.

Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн шинэ барилга байгууламж босгох ажил бус, үндэсний оюуны чадавхыг бэхжүүлэх, аюулгүй байдал, гадаад харилцааны бодлого, цэргийн шинэчлэлийн судалгааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийг онцлов.

Хүрээлэнгийн барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, инженер, техникийн ажилтнуудаас хүслээ.

07b8f231d5934d0ab510bd41811b131e

be820511e1ab4d7aa52165d835e58b33

9debdb0ba8764bd59b1dc2e39d0ae838

6421a920fe8f4cd29ef998f4171cac30

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.