Эмомали Рахмон: Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх их чин сэтгэлээсээ хүнтэй харьцдаг бас эвдрээгүй ерөнхийлөгч гэж надад санагддаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 7 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд айлчилж 11 баримт бичигт гарын үсэг зураад буцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны 07 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байв.
Энэхүү айлчлал нь Монгол Улс Бүгд Найрамдах Тажикистан Улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал байсан юм.
Тажикстан улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг бид туршлагатай улс төрч, олон арван жил улсаа удирдсан төрийн зүтгэлтэн гэдгээр нь мэднэ. Тэгвэл Эмомали Рахмон нь туршлагатай төрийн тэргүүн төдийгүй өнөр өтгөн өрх гэрийн тэргүүн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэрээр 9 хүүхдийн аав бөгөөд 7 охин, 2 хүү өсгөн хүмүүжүүлжээ. Тажикстан улсын Дангара дүүрэг дэх эгэл жирийн тариачны гэр бүлд төрж өссөн тэрээр ажлын гараагаа цахилгаанчны ажлаас эхэлсэн байна. Цэл залуу хорь гаруй насандаа гэргий Азизмо Асадуллоеватайгаа гэр бүл болсон тэрээр өдгөө 7 охин 2 хүүгийн эцэг, олон арван ач зээ нарын өвөө болжээ.
Тажикийн уламжлалт соёлд гэр бүлийг эрхэмлэн үзэж эв нэгдэлтэй өрх гэрийг аз жаргал, элбэг хангалуун амьдралын бэлгэдэл гэж үздэг. Тиймээс ч Тажикчууд төрийн тэргүүнээ үр хүүхдүүдээ үлгэр жишээ хүмүүжүүлж, үндэсний уламжлалаа эрхэмлэн дээдлэхийн ач холбогдлыг өөрийн амьдралаараа үлгэрлэсэн улс төрч хэмээн үнэлдэг ажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.