“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа

“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд 4 банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгууллаа

2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн 2 дахь шат” төслийн хүрээнд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Тээвэр хөгжлийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

9020671b13c54a70864f62b830e000b8

Төслийн эхний шат 2016-2021 онд амжилттай  хэрэгжиж нийт 106.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Түүнчлэн эргэн төлөлтийн сангаас 2021-2024 онд нийт 41.6 тэрбум төгрөгийн зээлийг Хаан, ХХБ, Голомт, Хас банкуудаар дамжуулан зээлдүүлсэн.

ccb24a3374fd48f8b812c442be1c32ed

Энэхүү төслийн 2 дахь шатны хүрээнд нийт 199 орчим тэрбум төгрөгийн зээлийг олгоно. Ингэхдээ “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар -4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд хөдөө аж ахуйн гаралтай дотоодын түүхий эдийн нэмүү өртгийг дээшлүүлж экспортод чиглэсэн эсвэл импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг,  шаардлага хангасан ААН-үүдэд жилийн 9 хувийн хүүтэй, 7 жил хүртэлх хугацаатай, үүнээс 3 хүртэлх жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх 150 мянгаас 3 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоно.

Тухайлбал, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, арьс ширний гүн боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэр, ноос ноолууран экспортын бүтээгдэхүүний үйлдвэр, эрчимжсэн ба цөм сүргийн аж ахуй, үр үйлдвэрлэгчид, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, яс боловсруулах, био бордоо үйлдвэрлэгчид, эмийн ургамлын тариалалт, хүлэмжийн аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээл авах боломжтой.

Энэхүү төслийн хүрээнд олгох хөнгөлөлттэй зээл нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах, орон нутагт ажлын байр бий болгох, үйлдвэрлэгчдийн урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон техник, технологийг нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.

Төслийн зээлд хамрагдах хүсэлтэй ААН-үүд дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан 4 банкинд хандах боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.