Өнөөдөр буюу 25-ны Бямба гаригт говийн бүс нутгаар халалт үргэлжилнэ
Дорноговийн ихэнх сумдын нутгаар +38+40 хэм, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар +36+38 хэм, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод зарим сумдын нутгаар +34+36 хэмд хүрч хална!

Улаанбаатар, Дархан хот орчимд өдөртөө +30+32 хэм, Эрдэнэт, Сүхбаатар хотод +26+28 хэмийн дулаан байна.
Өнөөдөр Увс, Баян-Өлгий, Завхан, Архангайн ихэнх сумдын нутгаар дуу цахилгаантай бороо үргэлжлэн орох бөгөөд Говь-Алтай, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар түр зуурын бороо орно.
Үдээс хойш Төв аймгийн Батсүмбэр сум, хойд чиглэлийн зуслангууд, Тэрэлж, Налайх болон Сэргэлэн, Эрдэнэ сум, Архуст орчмоор түр зуурын бороо орох төлөвтэй, УБ хотын төв хэсгээр бороо орохгүй.
Эх сурвалж: Н.Энхбаяр
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.