Оршуулгыг цэгцлэх тухай нийтийн өргөдөлд 11 хоногийн дотор 46293 хүн гарын үсэг зуржээ
Иргэн Д.Гансаруул оршуулгыг цэгцлэх тухай цахим өргөдөлд бичиж, гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Тайлбар:
Монгол Улсад оршуулгын үйл ажиллагаа, оршуулгын газрын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт, менежментийг зохицуулсан бие даасан хууль байхгүй бөгөөд асуудлыг салангид хууль, журам, орон нутгийн шийдвэрээр зохицуулж байна. Энэ нь орон нутаг бүр өөр өөр зохицуулалт хэрэглэх, эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэх, иргэдийн хооронд маргаан гарах шалтгаан болж байна.
Зөвшөөрөлгүй оршуулга хийх, төлөвлөгдөөгүй газарт бунхан, хашаа байгуулах, хуучин оршуулгын газрыг цэгцлэх боломжгүй байх зэрэг асуудал гарсаар байна.
Иймд Монгол Улсын Их Хурал "Оршуулгын тухай хууль"-ийг боловсруулж батлахдаа дараах үндсэн зарчмыг тусгахыг хүсэж байна.
-Оршуулгын үйл ажиллагааны нэгдсэн эрх зүйн зохицуулалт бий болгох.
-Оршуулгын газрыг зөвхөн батлагдсан ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын дагуу байгуулах.
-Зөвшөөрөлгүй газар оршуулга хийхийг хориглох.
-Бэлчээр, усны сан бүхий газар, хамгаалалтын бүс, тусгай хамгаалалттай газар болон хуульд заасан бусад бүсэд оршуулга хийхийг хориглох.
-Оршуулгын газрын байгаль орчин, эрүүл ахуй, инженерийн стандарт, хамгаалалтын бүсийг хуульчлах.
-Газар оршуулах болон чандарлах үйл ажиллагааны нийтлэг шаардлагыг тогтоох.
-Хуучин оршуулгын газрыг бүртгэлжүүлэх, шаардлагатай тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг...
Энэхүү хууль нь тодорхой нэг шашин, үндэстэн, орон нутагт чиглэсэн бус, Монгол Улсын нийт иргэн, байгууллагад ижил тэгш үйлчлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд газар ашиглалт, байгаль орчин, нийтийн эрүүл ахуй, иргэдийн эрх ашиг, хүний эрхийг тэнцвэртэй хангах ач холбогдолтой гэж үзэж байна, гэжээ.
Өргөдөлд гарын үсэг зурах холбоос
https://petition.parliament.mn/Detail...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.