Төв аймгаас 2 түүхэн дурсгалт газар хүн төрөлхтний өв болж соёл аялал жуулчлалын төв болох үүд нээгдлээ
ӨНӨӨДӨР 2026.07.25 өдөр . МОНГОЛЧУУД тэр дундаа ТӨВ АЙМАГЧУУДАД ТҮҮХЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА .
НҮБ -н Дэлхийн соёл, Шинжлэх ухааны хамгийн том байгууллага ЮНЕСКО-гийн 48 дугаар чуулган БНСУ-ын Бусан хотноо хуралдаж Монголын анхны төрт улс Хүннүгийн язгууртны цогцолбор дурсгал бүртгэгдлээ. Хүн төрөлхтний өвт газарт Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын дурсгалт газар, Баянцагаан сумын Чихэртийн Зоо хэмээх хоёр газар бүртгэгдлээ.
Ийнхүү Төв аймгаас 2 түүхэн дурсгалт газар хүн төрөлхтний өв болж соёл аялал жуулчлалын төв болох үүд нээгдлээ. Олон жилийн нөр их үр дүнд судалгааны ажлыг удирдсан Баянцагаан сумын уугуул, Академич С.Чулуун амжилттай ажиллаа. Баянцагаан сумын Засаг дарга Ц.Мөнхцэцэг нар болон салбарын сайд бусад албаны хүмүүс оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.