Жуулчны тээврийн зөвшөөрөлтэй автомашинд шатахууны хангамжийн тусгай зохицуулалт хийхийг хүслээ

Жуулчны тээврийн зөвшөөрөлтэй автомашинд шатахууны хангамжийн тусгай зохицуулалт хийхийг хүслээ

Жуулчны тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс зөвшөөрөлтэй автомашины бодит үнэ цэнийг нэмэгдүүлж, шатахууны хангамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо. 

Жуулчны тээврийн үйлчилгээ эрхлэхийн тулд жолооч мэргэжлийн үнэмлэхтэй байх, тээврийн хэрэгсэл нь тусгай үзлэг, оношилгоонд тэнцсэн байх зэрэг хууль, журмын олон шаардлагыг хангаж, жуулчны тээврийн зөвшөөрөл авдаг. Гэвч салбарын төлөөллийн мэдээлснээр, энэхүү зөвшөөрлийн бодит давуу тал практикт хангалттай мэдрэгдэхгүй байгаа аж.

Ялангуяа орон нутагт шатахууны хангамж тасалдах үед жуулчны тээврийн зөвшөөрөлтэй автомашинууд энгийн автомашинтай ижил дарааллаар удаан хугацаанд хүлээдэг нь үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж байгааг онцолжээ. Тэдний үзэж буйгаар, энэ нөхцөл байдал нь аяллын хөтөлбөр хоцрох, гадаадын жуулчдын сэтгэл ханамж буурах, цаашлаад Монгол Улсын аялал жуулчлалын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг дагуулж байна.

Иймд жуулчны тээврийн зөвшөөрөлтэй, батлагдсан маршрутын дагуу үйлчилгээ үзүүлж буй автомашинуудыг хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгсэлтэй адил ангилалд хамруулж, шатахуун, түлшний хангамжид тодорхой давуу зохицуулалт хийх шаардлагатай гэж салбарынхан үзэж байна. Мөн жуулчны тээврийн зөвшөөрөл нь зөвхөн наалт бус, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хариуцлагыг илэрхийлдэг тогтолцоо байх ёстойг онцлон, холбогдох төрийн байгууллагууд бодит шийдвэр гарган ажиллахыг уриалжээ.

 Эх сурвалж: Bbm Khuyagaa

Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ж
Жолооч 16 цаг, 27 минут
Нэр бичих ямар шаардлага баЙна
B
Baigali Baigali 16 цаг, 22 минут
Зөв шүү ЖУУЛЧИН зөвшөөрөл авсан ы давуу тал огт алга сургалтанд сууна мөнгө төлнө г м Байгаль
М
Мөнхтөр 15 цаг, 29 минут
зөвшөөрөл авна сургалтанд сууна 7-8 сард ажилд явна бусад үед нь ажил олдохгүй энэ үед нь бенэин олдохгүй
Б
Батхүү 15 цаг, 1 минут
Бүтэн жилийн төлөвлөж ирсэн жуулчдаа бензиний хомсдлоос болж сэтгэл гонсгор буцаамааргүй байна аа. Ядаж жуулчдаа аятайхан аялуулаад явуулмаар байна
Э
Эрдэнэбат 6 цаг, 4 минут
Жуулчин зөвшөөрөл зүгээр мөнгө олох арга юм бишүү